📅

О.Уламсайханы найз охин амиа хорлосон хэргийг ДАХИН ШҮҮХЭД шилжүүллээ

🕔 2026/11/27 19:01

О.Уламсайханы найз охин амиа хорлосон хэргийг ДАХИН ШҮҮХЭД шилжүүллээ

 

"Ноорог" медиа агентлагийн гүйцэтгэх захирал О.Уламсайханы хэргийн мөрдөн байцаалт дуусаж, дахин шүүхэд шилжүүллээ.

Тодруулбал, О.Уламсайханыг прокуророос Эрүүгийн хуулийн 10.4 дүгээр зүйл (бусдыг амиа хорлох нөхцөл байдалд хүргэх) буюу 2–8 жилийн хорих ялтай зүйл ангиар яллаж, шүүхэд шилжүүлээд байсан.

Уг хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг өнгөрөгч онд явагдаж, хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт шилжүүлсэн байдаг.

Хэргийг эргэн сануулбал, О.Уламсайханы найз охин Б.Т нь 2024 оны есдүгээр сард гэртээ нас барсан бөгөөд уг хэрэгт О.Уламсайханыг холбогдуулан цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг явуулж, улмаар прокуророос О.Уламсайханыг найз охин Б.Т-г амиа хорлох нөхцөл байдалд хүргэх буюу Эрүүгийн хуулийн 10.4 дүгээр зүйлд зааснаар яллаж, хэргийг шүүхэд шилжүүлж байсан юм.   

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?