Испанид 24 цагийн турш бүх нийтийн ажил хаялт зарлана
Испанид лхагва гарагт /2026.11.11/ бүх нийтийн ажил хаялт зарлажээ. 24 цаг үргэлжлэх эсэргүүцлийн арга хэмжээгээр орон сууцны хүртээмж, цалин нэмэхийг шаардаж байгаа юм.
Ажил хаялтыг тус улсын хамгийн том хоёр үйлдвэрчний эвлэл болох Ажилчдын үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо болон Хөдөлмөрчдийн нэгдсэн холбоо дэмжин оролцож байна. Испанид орон сууцны салбарт хямрал үүссэнтэй холбогдуулан эсэргүүцлийн хөдөлгөөн аравдугаар сард өрнөх үеэр ажил хаялт зарлах тухай мэдэгдэж байсан билээ. Энэхүү бүх нийтийг хамарсан ажил хаялт нь энэ сарын 29-нд болох ээлжит бус сонгуулиас хоёр гаруй долоо хоногийн өмнө болж байна.
Ажилчдын үйлдвэрчний эвлэлүүдийн холбооноос мэдээлснээр, ихэнх компаниудын ашиг орлого өсөж байгаа ч ажилчид бага цалин авсаар байна. Орон сууцны асуудал нийгэмд үүсээд буй тэгш бус байдлын гол хүчин зүйл болжээ.
Хөдөлмөрчдийн нэгдсэн холбоо иэрх онд ажлын хөлсний доод хэмжээг долоон хувиар нэмэгдүүлэх, орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэхийг шаардаж байна.
Бүх нийтийн ажил хаялт зарлаж байгаатай холбогдуулан Испанийн эрх баригчид чухал салбар, албанд ажил хаялтын үеэр заавал ажиллах ёстой ажилчдын тоог тогтоожээ.


















































































