📅

Эмийн гаж нөлөө бие махбодод дараах байдлаар илэрдэг

🕔 2026/11/09 11:52

Эмийн гаж нөлөө бие махбодод дараах байдлаар илэрдэг

 

"Эмийн аюулгүй байдлын 7 хоног" үргэлжилж буй. Эмийн гаж нөлөө хэрхэн илэрдэг талаар Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс мэдээлж байна. 

Эмийн гаж нөлөө нь янз бүрийн хэлбэрээр илэрч, бие махбодын өөр, өөр эрхтэн тогтолцоонд нөлөөлж болно. Үүнд:

1. Арьсны өөрчлөлт

  •  Загатнах
  • Тууралт гарах
  • Арьс улайх
  • Арьс хуурайших

2. Ходоод, хоол боловсруулах замын өөрчлөлт

  • Дотор муухайрах
  • Суулгах
  • Хоолны дуршил буурах
  • Гэдэс дүүрэх

3. Нойр болон сэтгэл санааны өөрчлөлт

  • Нойргүйдэх
  • Нойрмоглох
  • Уур уцаартай болох
  • Түгших, сэтгэл түгшүүр нэмэгдэх
  • Сэтгэл санаа тогтворгүй болох

4. Амьсгал болон зүрх судасны өөрчлөлт 

  • Амьсгал шуугих
  • Цээж давчдах
  • Амьсгал давчдах
  • Зүрх дэлсэх зэрэг эдгээр шинж тэмдэг зарим тохиолдолд эмийн хэрэглээтэй холбоотой байж болно. Гэхдээ илэрсэн шинж тэмдэг бүр эмийн гаж нөлөө гэсэн үг биш юм. 

Эм, эмийн бүтээгдэхүүн хэрэглэсний дараа илэрсэн хэвийн бус, урьд өмнө байгаагүй шинж тэмдгийг таньж мэдэх, гаж нөлөөний сэжигтэй тохиолдлыг мэдээлэх нь эмийн аюулгүй байдлын тандалт, хяналтыг сайжруулахад чухал ач холбогдолтой.

Тиймээс мэдлэгээ нэмэгдүүлж, зөв дадлыг хэвшүүлэн, өөрийн болон гэр бүлийнхээ эрүүл мэндийг хамгаалахыг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс уриаллаа. 

Эх сурвалж: Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?