📅

М.Онон: Би хэзээ ч ийм урагш унжсан үстэй байж үзээгүй. Намайг илт гүтгэж, доромжилж, нэр хүндэд минь халдаж байна

🕔 2026/11/03 17:58

М.Онон: Би хэзээ ч ийм урагш унжсан үстэй байж үзээгүй. Намайг илт гүтгэж, доромжилж, нэр хүндэд минь халдаж байна

 

"10 саяын" бичлэгт холбогдсон гэх Төмөр замын газрын Тээврийн удирдлагын газрын дарга М.Онон өнөөдөр мэдээлэл хийлээ.

Өнгөрсөн бямба гарагт олон нийтийн сүлжээнд “madina.dina08” нэртэй Instagram хаягаар төмөр замын удирдах албан тушаалтантай холбоотой, 10 сая төгрөгийн мөнгөн гүйлгээний тухай агуулга бүхий дүрс бичлэг, мэдээлэл нийтлэгдсэн. Уг мэдээллийг Төмөр замын газрын Тээврийн удирдлагын газрын дарга М.Онон гэсэн мэдээлэл мөн гарсан юм. Үүнтэй холбоотойгоор М.Онон өөрийгөө тухайн бичлэг дээрх хүн биш гэдгийг мэдэгдэж, гэртээ орж, гарч буй камерын бичлэгээр үүнийг нотлох боломжтой гэлээ. Мөн өөрийн нэр төрийг сэргээлэгэхээр, хуулийн байгууллагад хандана гэлээ.

Тэрээр “Би төмөр замын байгууллагад 20 гаруй жил ажиллаж байгаа. Энэ бичлэг дээр гарч байгаа хүнтэй өөрийгөө яаж ч харсан адилхан гэж бодохгүй байна. Би амьдралдаа хэзээ ч ийм унжгар үстэй байж үзээгүй, надад ийм сахал, үс ч байхгүй. Намайг илт гүтгэж, доромжилж, нэр хүндэд минь халдаж байна.

Яг ямар зорилгоор намайг ингэж харлуулж байгааг ойлгохгүй байгаа. Магадгүй манай салбарын хэн нэгэн над руу ингэж дайрч байгаа юм болов уу гэж бодож байгаа ч яг хэн, ямар шалтгаанаар ийм зүйл хийж байгааг мэдэхгүй байна.

Би өөрийгөө энэ бичлэг дээрх хүн биш гэдгийг нотолж чадна. Гэртээ орж, гарч байгаа камерын бичлэгээр өөрийгөө нотлох боломжтой. Тэр эмэгтэйг би амьдралдаа нэг ч удаа харж байгаагүй, таних ч үгүй. Ингэж гүтгүүлж, доромжлуулж байгаадаа маш их гомдолтой байна. Би аав хүн, эхнэр маань бие давхар. Одоо гэр бүлийнхээ төлөө санаа зовж, үнэхээр хүнд байдалд орж байна. Өндөр настай эцэг, эхийн минь санаа ч зовж байна. Би хоёр өдрийн турш нойр хоолгүй, асар их дарамттай явлаа.

Иймээс цахим орчинд гүтгүүлж, нэр төрд минь халдсан энэ үйлдлийн үнэн зөвийг тогтоож, нэр төрөө сэргээх зорилгоор Цагдаагийн байгууллагад хандсан. Энэ асуудлыг хууль, шүүхийн байгууллагаар шийдвэрлүүлж, өөрийгөө гэм буруугүй гэдгийг нотлох болно” гэлээ.

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?