📅

Монголд ойн нөхөн сэргээлтийн төв байгуулах 1.08 сая ам.долларын төсөл баталлаа

🕔 2026/10/30 20:25

Монголд ойн нөхөн сэргээлтийн төв байгуулах 1.08 сая ам.долларын төсөл баталлаа

 

БНСУ-ын Сөүл хотноо Азийн ойн хамтын ажиллагааны байгууллагын Ассамблейн XV чуулган болж байна.

Энэ үеэр Монгол Улсад ойн нөхөн сэргээлт, түймэртэй тэмцэх чадавхыг бэхжүүлэх, нүүрстөрөгчийн зах зээлд бэлтгэх төв байгуулах 1.08 сая ам.долларын төсөл баталжээ. “Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй ойн нөхөн сэргээлт, түймрийн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх, нүүрстөрөгчийн зах зээлийн бэлэн байдлыг хангах төв байгуулах” төслийн хүрээнд доройтсон болон түймэрт өртсөн ойг нөхөн сэргээх, мод үржүүлэг, сургалтын төвийг хөгжүүлэх, ойн түймрээс урьдчилан сэргийлэх чадавхыг нэмэгдүүлэх юм. Мөн ойн нүүрстөрөгчийн нөөцийн тооцоолол, мониторингийн тогтолцоог бэхжүүлэхээр төлөвлөжээ.

Энэ нь “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний урт хугацааны ойн нөхөн сэргээлт, хамгаалал болон олон улсын хамтын ажиллагаатай уялдуулахад чиглэсэн бодит алхам болохыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам мэдээлэв. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газрын дарга О.Буяннэмэхээр ахлуулсан төлөөлөгчид тус чуулганд оролцож, Монгол Улсын ойн салбарын тэргүүлэх хэрэгцээ, хамтын ажиллагааны чиглэл болон төслийн хэрэгжилтийг дэмжих асуудлаар байр сууриа илэрхийлжээ.

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?