📅

Ерөнхий сайд Н.Учрал Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө

🕔 2026/11/11 18:28

Ерөнхий сайд Н.Учрал Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө

 

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Өмнөговь аймагт /2026.11.11/ ажиллаж байна. Аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангаж ажиллах хугацаатай үүрэг даалгавар өглөө. 

 

Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын хяналтаар Өмнөговь аймгийн үйл ажиллагаанд анхаарах хэд, хэдэн асуудал илэрсэн байна. Тухайлбал,байгууллагын үйл ажиллагааны ерөнхий дүнгээр 2025 онд 67.9 хувь буюу хангалтгүй үнэлгээ авсан. Үүний шалтгаан нь хөгжлийн бодлогын баримт бичгийн хэрэгжилт, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй, (shilen.gov.mn) цахим системийн үнэлгээ 56.8 хувьтай байжээ.

 

сонин mn

 

Засгийн газрын тогтоол, хуралдааны тэмдэглэл, Ерөнхий сайдын албан даалгаврын хэрэгжилтийн хүрээнд дүн шинжилгээ хийхэд энэ оны гуравдугаар улирлын байдлаар тус аймагт хэрэгжсэн 12, хэсэгчлэн хангагдсан 15, хангалтгүй 5 үүрэг даалгавар байна. Хангалтгүй үнэлгээтэй үүрэг даалгаврын тухайд, Өргөдөл, гомдлын сан буюу “Dashboard.gov.mn” цахим системд Өмнөговь аймгийн 195 байгууллагаас 189 нь холбогдоогүй. Их өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалтыг дэмжих системийн хэрэглээ хангалтгүй байна. 

 

Эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой гомдлын тоо сүүлийн гурван жил дараалан буураагүй. Гомдол 2025 онд 150, 2026 оны гуравдугаар улирлын байдлаар 233 болж өсжээ. 

 

сонин mn

 

“Хүүхдийн төлөө за бол заавал хийе” үндэсний хөдөлгөөний хүрээнд хүүхэд хамгааллын бодлого баталж хэрэгжүүлээгүй. Эрсдэл мэдээллийн нэгдсэн системээр ил цахилгааны утас, траншейны нүх, эвдэрсэн зам, талбай, ухсан нүх зэрэг нийт 137 эрсдэл бүртгэгдсэнээс шийдвэрлэсэн асуудал байхгүй. Төмс, хүнсний ногоо, ургац хураалтын чиглэлд Газрын тухай хуулийн дагуу иргэнд үр тариа, хүнсний ногооны зориулалтаар газар эзэмшүүлэх ажлыг зохион байгуулаагүй. Ханбогд, Цогтцэций, Гурвантэс сумдад нөөцийн мах бэлтгэх үүргийн хэрэгжилт хангалтгүй, нөөцийн мах бэлтгэж эхлээгүй байна. 

 

Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хууль 2026 оны наймдугаар сарын 31-нээс хэрэгжсэн. Гэвч Өмнөговь аймаг хуульд заасан нийт 55 зөвшөөрлөөс 41 зөвшөөрлийг бүртгүүлээгүй. Улсын байцаагчийн дүгнэлтээр сүүлийн нэг жилийн хугацаанд зөрчил гаргаагүй иргэн, аж ахуй нэгжийн зөвшөөрлийг ажлын хоёр хоногт сунгах системийн тохиргоог 53 зөвшөөрөлд хийгээгүй. Мэдэгдээд эхлэх 19 хүсэлтийн гурвыг шийдвэрлээгүй. Хүсэлт шийдвэрлэхгүй 25-31 хоног өнгөрсөн нь иргэд, бизнес эрхлэгчдэд хүнд суртал үүсгэжээ. Иймд Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлж, бизнес эрхлэгчдийг хүнд суртлаас чөлөөлөх "ЧӨЛӨӨЛЬЕ" санаачилгын хэрэгжилтийг хангаж ажиллах шаардлагатайг Ерөнхий сайд анхааруулав.

 

 сонин mn

 

Аймгийн удирдлагууд хууль тогтоомжийг биелүүлэхэд хичээн ажиллаж буйгаа хэлээд, хийж хэрэгжүүлсэн ажлаа танилцуулсан юм. Аймгийн хэмжээнд 4,972 аж ахуйн нэгж бүртгэлтэй. НӨАТ төлөгч 2081 ААН байгаагаас татварын реформын үр дүнд 500 аж ахуйн нэгж НӨАТ төлөгчөөс чөлөөлөгдөнө. 

 

Энэ сараас өндөр насны тэтгэвэр авч буй 10,695 иргэний 73.9 хувь нь “Суурь тэтгэвэр” авч эхэлжээ. Төрийн үйлчилгээний 370 гаруй албан хаагчийн цалин 50 хувь нэмэгдсэн. Аймгийн хэмжээнд нийт газар нутгийн 93 хувьд нь үүрэн телефоны сүлжээ нэвтэрсэн. Орон нутагт сүүлийн таван жилд түрээслээд өмчлөх нөхцөлтэй 547 айлын орон сууц ашиглалтад оруулж, 80 өрх гэрээний дагуу орон сууцаа өмчилж авсан гэлээ. 

 

Ерөнхий сайд, аймаг, орон нутгийн удирдлагуудыг Засгийн газрын бодлогыг дэмжин, хүрэх үр дүнтэй ажиллаж буйг сайшаагаад Хяналт хэрэгжүүлэх газрын дүгнэлтэд анхаарахыг үүрэг болгов.

 

сонин mn

 

сонин mn

 

Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт орж орон нутгийн хөгжлийн санд төвлөрөх АМНАТ-ын хувь хэмжээ 10 байсныг 20 хувь болгон нэмэгдүүлсэн. Өмнөговь орон нутагтаа тулгамдсан асуудлуудаа шийдвэрлэх санхүүгийн боломж нь хоёр дахин нэмэгдэж буй юм. 

 

Засгийн газрын 2025 оны 43 дугаар тогтоолын 3 дугаар хавсралт “Байгууллагын үйл ажиллагаа, үр дүнг үнэлж дүгнэх журам”-д хоёр жил дараалан 70-аас доош хувь үнэлэгдсэн буюу хангалтгүй дүгнэгдсэн аймгийн Засаг дарга болон Тамгын газрын (нэгжийн) дарга, удирдлага холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээх журамтай. Иймд 2026 оны ерөнхий дүнгээр дахин хангалтгүй үнэлэгдвэл дээрх журмын дагуу хариуцлага тооцох үндэслэлтэй юм байна.

 

сонин mn

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?