📅

Ши Жиньпин намыг бүх талаар чанд засах ажлыг тууштай ахиулах тухай тогтоолын талаар тайлбар хийв

🕔 2026/11/10 18:02

Ши Жиньпиний “Намыг бүх талаар чанд засах ажлыг тууштай ахиулахтай холбоотой зарим чухал асуудлын тухай ХКН-ын Төв хорооны тогтоол”-ын талаарх тайлбарыг 11-р сарын 1-нд нийтэллээ. Ши Жиньпин Төв хорооны Улс төрийн товчооны найдлагаар ХКН-ын XX сонгуулийн Төв хорооны V бүгд хуралд уг тогтоолыг боловсруулах болсон үндэслэл, баримт бичгийг боловсруулсан явц, үндсэн бүтэц болон гол агуулгыг танилцуулжээ.

 

Ши Жиньпин хэлэхдээ, Төв хорооны Улс төрийн товчоо энэ удаагийн бүгд хурлаар намыг бүх талаар чанд засах асуудлыг голлон хэлэлцэхээр шийдвэрлэсэн нь гурван үндсэн шалтгаантай. Тухайлбал, намын тэргүүний шинж чанар, цэвэр ариун байдлыг хадгалж, урт хугацаа төр барих байр суурийг бэхжүүлэх, намын эв нэгдэл, нэгдмэл байдлыг бататгаж, нам, арми, ард түмний хүсэл зоригийг нэгтгэх, мөн намын түүхэн үүргийг биелүүлж, нам, төрийн үйл хэргийг тогтвортой, урт хугацаанд хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай холбоотой гэжээ.

Тэрбээр намыг бүх талаар чанд засах нь урт хугацааны стратегийн зорилт гэдгийг онцолж, олон улсын ээдрээтэй нөхцөл байдал, дотоодын өөрчлөлт шинэчлэл, хөгжил, тогтвортой байдлыг хангах сорилтын өмнө намыг бүх талаар чанд засах ажлыг тууштай ахиулж, намын бүтээн байгуулалтыг улам бэхжүүлэн, Хятадын онцлогтой орчин үеийн шинэчлэлд бат бөх баталгаа хангах шаардлагатай гэж тэмдэглэв.

 

Баримт бичгийг боловсруулах ажлын талаар Ши Жиньпин танилцуулахдаа, энэ оны нэгдүгээр сард ХКН-ын төв хороо баримт бичиг боловсруулах ажлын хэсэг байгуулж, хоёрдугаар сард албан ёсоор ажлаа эхлүүлсэн гэв. Боловсруулах явцад шинэ эриний намын бүтээн байгуулалтын үзэл санааг бүрэн хэрэгжүүлэх, намын үүрэг зорилтод үйлчлэх, хатуу чанд шаардлагыг баримтлах, асуудалд чиглэсэн арга хэрэгжүүлэх, системтэй хандлагыг бэхжүүлэх гэсэн таван шаардлагад голлон анхаарч, тусгай судалгаа, хэлэлцүүлэг зэрэг хэлбэрээр өргөн хүрээнд санал авсан юм гэв.

Ши Жиньпиний танилцуулснаар, уг тогтоол гурван үндсэн хэсгээс бүрдэж байна. Эхний хэсэгт намыг бүх талаар чанд засахын ач холбогдол, тулгамдсан шаардлага, ерөнхий чиглэлийг тодорхойлсон бол хоёр дахь хэсэгт намын гишүүдийн үзэл санаа, ухамсрыг бэхжүүлэх, ардчилсан төвлөрлийн зарчмыг хэрэгжүүлэх, чадварлаг боловсон хүчний эгнээ бүрдүүлэх, намын зохион байгуулалтын тогтолцоог боловсронгуй болгох, ажлын арга барил, сахилга батыг сайжруулах, авлигатай тэмцэх, мөн намыг тогтолцоо, дүрэм журмын дагуу засаглах зэрэг долоон чиглэлийн стратегийн зорилт, чухал арга хэмжээг тусгажээ. Гурав дахь хэсэгт нам, төрийн хяналтын тогтолцоог боловсронгуй болгох, намыг бүх талаар чанд засаглах улс төрийн хариуцлагыг хэрэгжүүлэх асуудлыг тусгасан байна.

Ши Жиньпин уг тогтоолыг хэлэлцэн батлах нь энэ удаагийн бүгд хурлын гол үүрэг болохыг онцолж, хуралд оролцогчдыг баримт бичгийн төслийг нухацтай хэлэлцэн, бүтээлч санал дэвшүүлж, хамтран сайжруулахыг уриалсан юм. 

 

Редактор : Б.САРУУЛ
Эх сурвалж : news.cn
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?