Монгол эмэгтэй Тайландын нисэх буудалд хулгайн хэргээр саатуулагджээ
🕔 2026/11/25 11:59
Тайландын хаант улсын Суварнабхуми хотын нисэх буудлын цагдаа нар хулгайн хэрэгт холбогдуулан Монгол Улсын харьяат 51 настай эмэгтэйг саатуулжээ. Мөрдөн байцаалтаар тэрээр энэ сарын 22-ны өдөр нэгэн жуулчны түрийвчийг суйлж байгаа нь хяналтын камерт бичигджээ.
Түүнчлэн энэ сарын 17-20-ны өдрүүдэд гурван удаагийн үйлдлээр Япон, Хятадын жуулчдын бэлэн мөнгө, зээлийн карт, чухал бичиг баримт бүхий цүнх зэргийг хулгайлж буй нь хяналтын камерт бичигдсэн болохыг тогтоосон байна.

Суварнабхуми нисэх буудлын цагдаа нар түүнийг орон нутгийн цагдаагийн хэлтэст шилжүүлсэн бөгөөд Бангкок хотын тансаг зэрэглэлийн хороололд бүртгэлтэй тул харьяаллын дагуу мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.
скачать dle 12.0Санал болгох
Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл бичих















































































