Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСУ-д албан ёсны айлчлал хийнэ
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсын Гадаад хэргийн сайд Эрхэмсэг ноён Жу Хёны урилгаар энэ сарын 22-25-нд тус улсад албан ёсны айлчлал хийнэ.
Сайд Б.Батцэцэг БНСУ-ын Гадаад хэргийн сайд Жу Хёнтой албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, олон улс, бүс нутгийн харилцааны харилцан сонирхсон асуудлаар санал солилцох юм.
Ялангуяа Монгол Улс, БНСУ-ын “Стратегийн түншлэл”-ийн харилцаа, хамтын ажиллагааг бататган бэхжүүлэх, БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр талуудын хэлэлцэж тохирсон ажил, үйл ажиллагааны хэрэгжилтийн талаар ярилцана.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСУ-ын төр, засгийн удирдлагад бараалхаж, Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын Консулын хэлэлцээрт гарын үсэг зурах аж.
Энэхүү айлчлал нь Монгол Улсын Гадаад харилцааны сайдын түвшинд БНСУ-д 10 жилийн дараа хэрэгжиж буй албан ёсны айлчлал юм гэж ГХЯ-наас мэдээллээ.
Санал болгох
Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл бичих



















































































