Г.Занданшатар: “GEEF for ALL 2026” олон улсын цуврал арга хэмжээнд зочин илтгэгчээр уригдан оролцлоо
Г.Занданшатар: Өнөөдөр БНСУ-ын Ёнсэйн их сургуулийн “GEEF for ALL 2026” олон улсын цуврал арга хэмжээнд зочин илтгэгчээр уригдан оролцлоо. Дэлхийн геополитикийн ээдрээтэй өөрчлөлт, их гүрнүүдийн өрсөлдөөн, бүс нутгийн аюулгүй байдлын шинэ тэнцвэрийн дунд Монгол Улс ямар гадаад бодлого, стратегийн байр суурь баримталж байгаа болон бидний хөгжлийн цаашдын чиг хандлагын талаар профессор багш, судлаачидтай санал бодлоо хуваалцаж, нээлттэй хэлэлцүүлэг өрнүүллээ.Энэ үеэр БНСУ-д эрдэм мэдлэг өвөртөлж, эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулахаар хичээн суралцаж буй монгол оюутан залуустайгаа уулзаж, тэдний сонирхсон асуултад хариулан, хүсэл тэмүүлэл, шинэ санааг нь сонссон нь хамгийн сайхан мөч байлаа. Урилга ирүүлж, үзэл бодлоо хуваалцах индэр олгосон Ёнсэйн их сургуулийн хамт олон болон хүрэлцэн ирж, идэвхтэй оролцсон та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Санал болгох
Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл бичих




















































































