“Хийсвэр ертөнцийн цохилго” наадам боллоо

“Хятадын эртний гурван улсын түүхийн ул мөрөөр” Сычуань - Чүнчингийн соёлтой танилцах зуслангийн арга хэмжээний хүрээнд 05-р сарын 15-ны өдөр “Хийсвэр ертөнцийн цохилго” Монгол - Хятад - Оросын залуучуудын дижитал соёлын солилцооны анхны салон Чүнчин хотноо зохион байгуулагдлаа.

“Ирээдүйг хамтдаа бүтээх залуусын нэгдсэн аялал” — Монгол- Хятад -Оросын соёлыг хамтдаа хөгжүүлэх Z үеийнхний шинэ аян сэдвээр зохиогдсон тус хэлэлцүүлгийн үеэр Сычуань - Чүнчингийн соёлтой танилцах аялалд оролцсон оюутнуудын төлөөлөгчид, сэтгүүлчид аяллаас төрөгдсөн сэтгэгдлээ хуваалцсан бөгөөд дугуй ширээний хэлэлцүүлэг зохион байгуулсан байна.

Өвөр Монголын Өдрийн Сонины Хорооны Зохион бүтээх хэлтсийн дэд эрхлэгч Б.Саруул “Ирээдүйг хамтдаа бүтээх залуусын нэгдсэн аялал” Монгол- Хятад -Оросын Z үеийнхний солилцооны жил болон тус арга хэмжээний зорилго зорилтыг танилцууллаа
Дугуй ширээний хэлэлцүүлгийн үеэр гурван баг хувааж, аяллын хугацаан дахь хамгийн гүн сэтгэгдэл төрүүлсэн хөтөлбөр, ойлгож мэдэхийг хүсэж буй Хятадын соёл, гаднын орны найз нартай хамт долоон хоногийн турш аялах хугацаанд олж хүртсэн бусад орны талаарх мэдлэг, дижитал цаг эринд улс орон хоорондын харилцаа солилцоо, нөхөрлөлийг хэрхэн илүү бэхжүүлэх зэрэг асуудлаар санал бодлоо солилцсон байна.

Өвөр Монголын Өдрийн Сонины Хорооны хороон даргын туслах Хү Юань-Юань арга хэмжээг дүгнэн үг хэлсэн байна.

Өвөр Монголын Их Сургуульд суралцаж буй Монгол Улсын оюутан Д.Билгүүн сэтгэгдлээ хуваалцлаа

Чэндү Их Сургуульд суралцаж буй ОХУ-ын оюутан Коваленкова Елизавета сэтгэгдлээ хуваалцлаа

Өвөр Монголын Анагаах Ухааны Их Сургуульд суралцаж буй Монгол Улсын оюутан А.Амина сэтгэгдлээ хуваалцлаа

Өвөр Монголын Өдрийн сонины сэтгүүлч С.Шинжлээ сэтгэгдлээ хуваалцлаа

Монгол Улсын TV9 телевизийн гүйцэтгэх захирал Б.Баяртулга үг сэтгэгдлээ хуваалцаж буй нь

Монгол Улсын “Монголын Үнэн” сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга, сэтгүүлч Б.Сэлэнгэ сэтгэгдлээ хуваалцаж буй нь




Баг хуваан хэлэлцэж буй нь

Өвөр Монголын Хөдөө Аж Ахуйн Их Сургуульд суралцаж буй Монгол Улсын оюутан Э.Хоролгарав багаа төлөөлөн дүгнэлт хийлээ

Чэндүгийн Технологийн Их Сургуульд суралцаж буй ОХУ-ын оюутан Полякова Мария багаа төлөөлөн дүгнэлт хийлээ

Өвөр Монголын Багшийн Их Сургуульд суралцаж буй Монгол Улсын оюутан Г.Амаржил багаа төлөөлөн дүгнэлт хийлээ


"Пэн Ю" буюу "Анд найз" хэмээх хятад дууг хамтдаа эгшиглүүлэн арга хэмжээг ёслол төгөлдөр өндөрлүүллээ























































































