Улаанбаатар хотын ердөө 25 хувь нь ойгоор бүрхэгдсэн байдгийг та мэдэх үү?
🕔 2026/11/12 15:15
Нийслэл нийт 470 мянган га газар нутагтай бөгөөд үүнээс 95 мянган га нь ойн сан юм. Ойн сангийн 96 хувь нь байгалийн жамаар өөрөө ургаж тогтсон ой модноос бүрддэг.
Моддын төрлөөр нь ангилбал:
- Шинэс – 55.3%
- Нарс – 12.4%
- Хуш – 18.2%
- Гацуур – 1.5%
- Хус – 7.5%
- Улиас – 2.1%
- Улиангар – 0.03%
- Бургас – 2.6%
Эдгээр ойн сангийн талбай нь 100 хувь хамгаалалтын бүсэд хамаардаг боловч хүний буруутай үйл ажиллагааны улмаас шатсан, хууль бус мод бэлтгэлд өртсөн, мөн хөнөөлт шавьж, өвчнөөр нэрвэгдсэн талбай 17 мянга гаруй га болжээ.
Нэг модыг тайрахад ганцхан минут хангалттай. Харин дахин ургахын тулд олон арван жил шаардлагатай.
Иймээс ой модоо хайрлан хамгаалах нь өөрийгөө, ирээдүйгээ хайрлах нэг хэлбэр юм.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл бичих
















































































