📅

Өнөөдөр автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

🕔 2026/11/26 12:05

Өнөөдөр автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

 

Өнөөдөр Улс тунхагласны баяраар бүх нийтийн амралтын өдөр тохиож буй улмаас /2026.11.26/ автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй.

1924 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдөр Монгол улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Хаант засгаас Бүгд найрамдах засаглалд шилжсэн энэхүү өдөр улс орон даяар бүх нийтээр амардаг. Тодруулбал, “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуулийн 4.1.9-д арваннэгдүгээр сарын 26-ны өдрийг Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр байхаар заасан байдаг.

Тэгвэл цагдаагийн байгууллагын мэдээлснээр   өдрүүдэд автомашины улсын дугаарын хязгаарлалт үйлчилдэггүй.

Иймд өнөөдөр жолооч нар улсын дугаарын сүүлийн орноос үл хамааран замын хөдөлгөөнд оролцох боломжтой. Харин арваннэгдүгээр сарын 27-ны Баасан гаригаас автомашины дугаарын хязгаарлалт ердийн хуваарийн дагуу үргэлжилнэ.

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?