Ж.Байден 100 хоногт 100 сая хүнийг дархлаажуулахаа амлалаа
🕔 2020/12/09 15:40
ВАШИНГТОН. /CNN/. АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Жо Байден коронавирусний халдвартай тэмцэх төлөвлөгөөнийхөө талаар мягмар гарагт танилцууллаа.Ж.Байден бүрэн эрхийн хугацаагаа эхэлснээс хойших эхний 100 хоногт хамгийн багадаа 100 сая хүнийг дархлаажуулж, тангараг өргөсөн өдрөө амны хаалт заавал зүүхийг журамлаж, сурагчдыг танхимаар хичээллүүлэх чиглэлд хүчин чармайлт гаргахаа амлажээ.
“Би эхний 100 өдөртөө “COVID-19”-ийг зогсоож чадахгүй боловч халдварын явцыг өөрчилж, америкчуудын амьдралыг илүү сайхан болгож чадна” гэж Ж.Байден Уилмингтон муж улсын Делавер хотноо болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн байна.
Э.ХуланЭх сурвалж: Монцамэ агентлаг
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл бичих