📅

Амалхааны Эрдэнэбат гэж хэн бэ?

🕔 2016/04/07 18:17

 Амалхааны Эрдэнэбат гэж хэн бэ?
Амалхааны Эрдэнэбат гэж хэн бэ?
Амалхааны Эрдэнэбат гэж хэн бэ?

Өнөөдөр А.Эрдэнэбат гэгч хэвлэлийн хурал хийж, сумогийн их аварга Д.Дагвадоржийг төслийн 10 сая ам.долларыг хувьдаа завшсан хэмээн мэдээлэв. Тэгвэл өнөөдөр цахим орчинд багагүй шуугиан үүсгэсэн Амалхааны Эрдэнэбат гэж хэн бэ?

Түүнийг хүмүүс "Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлгийн хөтлөгч П.Анужингийн экс нөхөр гэдгээр нь мэдэх биз ээ. Тэрээр өмнө нь МАН-ын дэргэдэх Нийгмийн ардчилал, Монголын залуучуудын холбооны дэд тэргүүн байсан юм. Өдгөө дөчин насыг шүргэж яваа А.Эрдэнэбат гэгч 13 дугаар сургуулийг дүүргэж, Японд эдийн засгийн чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн байдаг. Улмаар 2004 онд "Лайв Энержи Ресурс” компанийг байгуулсан бөгөөд 2005 онд "Шивээ овоо” компанийн уурхайн лицензийг авч "Шинэ шивээ” компанийг байгуулсан гэх.

А.Эрдэнэбат "Нукльер энержи Монголиа” компанийн хувьцааны тал хувийг эзэмшдэг хэмээн Японы хөрөнгө оруулагчдаас таван сая ам.долларыг хувийн дансандаа хийлгэсэн гэж тухайн үед мэдээлэгдэж байв. Тодруулбал, "Нукльер энержи монголиа” ХХК-ийг иргэн Ц.Соёмботой хамтарч байгуулсан байдаг. Гэтэл компанийн дийлэнх буюу 60 хувь нь иргэн Ц.Соёмбынх байсан аж. Харин А.Эрдэнэбат "Хөрөнгө оруулагчид надад итгэж өгөхгүй байна, Миний хувийг 50 болгочихвол том хөрөнгө оруулалт хийнэ” гэсээр байгаад "Нукльер энержи монголиа” ХХК-ийн 50 хувийг эзэмшдэг гэх хуурамч бичиг баримтыг бүрдүүлэн таван сая доллар хувийн дансандаа шилжүүлж авсан тухай хэдэн жилийн өмнө дуулиан болж байсан. Түүний уул уурхайн лицензтэй холбоотой асуудал энэ мэтээр ээлж дараалан нэрлэгддэг гэх.

Их аваргатай олон жил ойр дотно нөхөрлөж явсан түүнийг унаж сэхэж явахад нь их аварга өөд татсан ч гэх юм билээ. Тэрээр их аварга Д.Дагвадоржоор зуучлуулан япончуудаас 800 мянган ам.доллар авч байсан гэдэг.

 http://www.shuurhai.mn/110883

 

П.АНУЖИН: НЭРЭЭР МИНЬ ХҮҮХЭН НАЙРЧ, ХҮНИЙ АМЬДРАЛ БУСНИУЛЖ ЯВАА ЗАЛУУ ҮНЭНД ГҮЙЦЭГДЭЖ БАЙНА ДАА

 

"Монгол тулгатны 100 эрхэм" нэвтрүүлгийн хөтлөгч гэдгээрээ нийтэд танигдсан П.Анужингийн экс нөхөр буюу "Лайв Энержи групп"-ын захирал А.Эрдэнэбат өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Хэвлэлийн хурлын үеэр тэрбээр "Миний бие одоогоос гурван жилийн өмнө мэргэжлийн сумогийн 68 дахь их аварга Д.Давгадорж болон түүний ах Д.Сумъяабазар, Үндэсний хөрөнгө оруулалтын банкны ТУЗ-ийн дарга Б.Баярсайхан нартай танилцаж, нөхөрлөсөн. Тухайн үед манай төслүүд дээр хөрөнгө оруулалт хийх хөрөнгө оруулагчийг надад танилцуулсан.

Тэрхүү хөрөнгө оруулагч нь "Хуан Жу Гэг" киноны гол дүр Хятадын алдарт жүжигчин Жао Вэй-ийн нөхөр Хуан Ёу Лун гэгч. Тэрбэрэ бидний хэрэгжүүлж байсан төсөл дээр нэмэлт хөрөнгө оруулалт хийхээр миний нэр дээр 10 сая ам.долларын зээлийн гэрээ хийж, Үндэсний хөрөнгө оруулалтын банкаар дамжуулан хоёр хувааж тус мөнгийг хийсэн. Гэвч тус мөнгөнөөс надад ганц ч доллар оногдоогүй. Бүх мөнгийг их аварга Д.Дагвадорж болон түүний ах УИХ-ийн гишүүн Д.Сумъяабазар нар захиран зарцуулсан. Гэтэл Хуан Ёу Лун миний аваагүй 10 сая ам.долларыг 15 сая ам.доллар болгон надаас нэхэмжилсэн тул миний бие уг хэргийг хуйвалдаан залилангийн шинжтэй гэж үзэн хууль хяналтын байгууллагад шалгуулж байна. Үүний зэрэгцээ гэрээний дагуу уг хэргийг Арбитрийн шүүхэд хянаж байгаа. Миний хувьд их аварга Д.Давгадоржид онц хохирол учруулаагүй байхад хэвлэл мэдээллийг ашиглаж миний эсрэг идэвхитэй мэдээлэл явуулж буйд гайхаж байна" гэсэн юм.


Харин экс нөхөр нь гэх А.Эрдэнэбатыг мэдээлэл хийсэнтэй холбогдуулж П.Анужин өнөөдөр твиттерт, "Нэрийг минь барьж салсан болж, нэрээр минь хүүхэн найрч, хүний амьдрал бусниулж яваа залуу үнэнд гүйцэгдэж байна даа өөрөө!" хэмээн жиргэжээ.

http://gereg.mn/news/10436/

 


скачать dle 12.0

Санал болгох

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?