📅

Энэтхэгт улс төрийн цуглааны үеэр үймээн болж 39 хүн амь эрсэджээ

🕔 2025/09/30 15:41

Энэтхэгт улс төрийн цуглааны үеэр үймээн болж 39 хүн амь эрсэджээ

 

Өнгөрсөн бямба гарагт Энэтхэгийн өмнөд муж болох Тамил Надуд болсон улс төрийн цуглааны үеэр үймээн дэгдэж 39 хүн амиа алджээ.

Энэтхэгийн жүжигчин Вижайгийн сонгуулийн кампанит ажлын үеэр хэт их хүн цугларсны улмаас хоорондоо шахцалдсанаас үүдэн дээрх тооны хүн нас барж, 51 хүн бэртэж гэмтсэн байна. Тус мужийн амбан захирагч М.К.Сталин “Одоогоон байдлаар 13 эрэгтэй, 17 эмэгтэй, 4 хүү, 5 охин зэрэг 39 хүн нас барсан. 26 эрэгтэй, 25 эмэгтэй бэртэж, эмнэлгээс тусламж авч байгаа” гэжээ.

Цуглаан хэдэн цагийн турш хойшлогдсоныг орон нутгийн хэвлэлүүд дамжуулсан байна. Телевизийн дүрс бичлэгт, хэт олон хүн шахцалдсаны улмаас ухаан алдан унаж буй дүр зураг гарчээ.

Вижай сүүлийн гучин жилийн турш Тамил мужийн хамгийн амжилттай жүжигчдийн нэг байсаар ирсэн юм. Тэрбээр "Тамилага Веттри Кажагам" намаа өнгөрсөн онд үүсгэн байгуулж, улс төрийн карьераа эхлүүлсэн.

Ийнхүү ирэх 2026 оны мужийн сонгууль болохоос өмнө кампанит ажил хийж байгаа юм. Вижай болсон явдлын дараа “Миний зүрх эмтэрч байна. Тэвчих, үгээр илэрхийлэхийн аргагүй өвдөлт, уй гашууг мэдэрч байна" хэмээн цахим хуудастаа бичжээ. 

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?