📅

Тусгаар тогтнол, Эв нэгдлийн нам байгуулагдаж, даргаар нь Х.Баттулга сонгогджээ

🕔 2016/04/05 11:38
 

Сонгууль хаяанд ирсэн  энэ үеэр Монголын улс төрд бас нэгэн шинэ нам байгуулагджээ. Шинэ намын нэр нь Тусгаар тогтнол, Эв нэгдлийн нам нэртэй бөгөөд  Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, УИХ-ын гишүүн Х.Баттулга, Г.Уянга, О.Баасанхүү, Л.Цог тэргүүтэй эрхмүүд тус намыг байгуулжээ. Харин  намын даргаар Х.Баттулга, ерөнхий нарийн бичгийн даргаар Р.Бурмаа нар сонгогдсон байна.

Монголын нэр бүхий улс төрчид нэгдсэн тус намд урлаг соёл, спорт, яруу найрагчид гэх мэт нөлөө бүхий эрхмүүд мөн элсэж намыг өнгөлжээ.

Тэрбээр намын дарга Х.Баттулга "Монгол Улсын гадаад өрийн хэмжээ үлэмж нэмэгдсэн, эдийн засгийн гүн хямрал нүүрлэсэн үед Эх орон биднийг дуудаж байна” гэсэн үгтэй уриалга гаргасан байна.

Тусгаар тогтнол, Эв нэгдлийн нам нь дөрвөн жилийн өмнө байгууллагдсан бөгөөд 2016 оны сонгуулийн өмнөхөн ийнхүү гарч иржээ.


Bolod.mn У.Сайхан

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?