📅

Тээврийн хэрэгсэл хулгайлан, бусдыг хутгалж, зугтсан бүлэг этгээдийг баривчиллаа

🕔 2025/07/08 12:06

Тээврийн хэрэгсэл хулгайлан, бусдыг хутгалж, зугтсан бүлэг этгээдийг баривчиллаа

 

Тээврийн хэрэгсэл хулгайлан, бусдыг хутгалж, зугтсан бүлэг этгээдийг баривчилжээ. Улаанбаатар хотод оршин суух хаягтай 15 настай У, 16 настай Г,  19 настай Б, 13 настай А, 14 настай М нар нь Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс "Toyota Harier", "Toyota prius 11" маркийн тээврийн хэрэгслийг хулгайлжээ.

Тэд дээрх машинуудыг Сэлэнгэ аймгийн нутагт орхиж, улмаар энэ сарын 03-ны өдөр мөн аймгийн Баянгол сумын нутгаас "Toyota Harier" маркийн тээврийн хэрэгслийг хулгайлж унаж явахдаа бусадтай маргалдаж нэг удаа хутгалж, гэмтээн зугтаасан байна.

Уг этгээдүүд нь СХД-ийн 21-р хорооны нутаг дэвсгэрээс Toyota prius 41, Subaru Forester маркийн тээврийн хэрэгслүүдийг хулгайлан зугтаасныг шуурхай эрэн сурвалжилж, Налайх дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэрээс дайчлан баривчлаад байна. 

Иймд иргэд жолооч та бүхэн тээврийн хэрэгслээ хулгайд алдахаас сэргийлж, харуул хамгаалалттай газарт  байрлуулах, тээврийн хэрэгсэлийнхээ хаалганы болон асаалтын системийн хуучирч элэгдсэн голыг солиулах, тээврийн хэрэгслээ онгорхой орхихгүй байх зэргээр гэмт халдлагаас сэргийлээрэй. Мөн эцэг эхчүүд өсвөр насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж хэмт хэрэг, зөрчилд холбогдох эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?