📅

Дэлхийн банк 2026 оны дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллөө бууруулжээ

🕔 2026/06/12 18:05

Дэлхийн банк 2026 оны дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллөө бууруулжээ

 

Дэлхийн банк 6-р сарын 11-нд “Дэлхийн эдийн засгийн хэтийн төлөв” тайлангаа нийтэлж, 2026 оны дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг 2.6 хувиас 2.5 хувь болгон бууруулснаа зарлаж, эдийн засгийн уналтын эрсдэл нэмэгдэж байгааг анхаарууллаа.

 

Тайланд дурдсанаар, Иранд болж буй мөргөлдөөний нөлөөгөөр эрчим хүчний үнэ өсөж, инфляцын дарамт нэмэгдэж байгаа бөгөөд үүний улмаас дэлхийн эдийн засгийн өсөлт 2025 оны 2.9 хувийн түвшнээс буурч, цар тахлын үеэс хойших хамгийн доод түвшинд хүрэх төлөвтэй байна. Мөн эрчим хүчний ханган нийлүүлэлт цаашид тасалдаж, банк санхүүгийн эрсдэл үүссэн тохиолдолд дэлхийн эдийн засгийн өсөлт 1.3 хувь хүртэл буурах магадлалтайг онцолжээ.

 

Түүнчлэн худалдааны бодлогын тодорхойгүй байдал, геополитикийн хурцадмал байдал нь дэлхийн эдийн засагт тулгарч буй гол эрсдэл хэвээр байгааг тэмдэглэсэн байна. Харин хиймэл оюун ухааны салбар дахь хөрөнгө оруулалтын өсөлт нь эдийн засгийн хөгжлийг дэмжих хүчин зүйл болно гэж үзжээ.

 

Дэлхийн банкнаас эрчим хүч, хүнсний аюулгүй байдлыг хангах, олон улсын худалдааны тогтолцоог хамгаалах, мөн инфляцыг хянах, эдийн засгийн өсөлтийг тогтворжуулах, банк санхүүгийн тогтвортой байдлыг хадгалах чиглэлд олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэхийг уриалсан байна.

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?