📅

Ди Сү: Миний эгч үүрд 48 настай хэвээр байх болно

🕔 2026/06/19 13:50

Ди Сү: Миний эгч үүрд 48 настай хэвээр байх болно

 

Тайванийн алдарт жүжигчин Барби Сү өнгөрсөн жил таалал төгссөн. Түүний дүү Ди Сүгийн төрсөн өдөр энэ сарын 15-нд тохиожээ. Энэ жил 48 нас хүрч буй тэрээр эгчийнхээ настай чацуу болсноо тэмдэглэн өөрийн инстаграм хуудаснаа дараах бичвэрийг нийтэлсэн байна. 

Тэрээр "Миний эгч үүрд 48 настай хэвээр байх болно, би өнөөдөр мөн 48 нас хүрлээ. Одооноос эхлэн би эгчийнхээ эгч болох болно. Одоо түүнийг хамгаалж, гэрийнхэнд маань юу тохиолдож байгаад анхаарал тавих миний ээлж ирлээ. Санаа бүү зовоорой, би үргэлж энд байх болно. Барби, чи миний харанхуйг гэрэлтүүлэх од минь юм шүү" гэжээ. 

Түүний энэхүү пост Барби Сүгийн нөхөр Dj Koo лайк дарж, дэмжиж буйгаа илэрхийлсэн байна. Dj Koo-ийн хувьд нас барснаас хойш Тайванийн Шинэ Тайбэй хотод байрлах "Chin Pao San" хэмээх оршуулгын газарт бараг өдөр бүр, бороотой, нартайг үл хамааран очсоор буй. Ингэхдээ шарилынх нь дэргэд эвхдэг сандал дээр чимээгүй суун, таблетаараа Барби Сүгийн тоглож байсан кино, нэвтрүүлгүүдийг үзэж, эхнэрийнхээ дуртай байсан кофе, талхыг авчирч өгдөг байна. Тэрээр эхнэрийнхээ оршуулах ёслолын нэг жилийн ойгоор "Eternal Orbit of Hsi-Yuan" хэмээх хөшөөг сүндэрлүүлсэн билээ. 

 

 

 

https://news.zindaa.mn/5b89

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?