📅

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног АМАРНА

🕔 2026/06/24 13:40

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног АМАРНА

 

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Үндэсний их баяр наадмын амралтын өдрүүдийн асуудлыг шийдвэрлэжээ.

Үндэсний их баяр наадмын эхний хоёр өдөр буюу долоодугаар сарын 11, 12-ны Бямба, Ням гарагт таарч байгаа. Тэгвэл долоодугаар сарын 16, 17-ны Пүрэв, Баасан гарагийг амралт өдөрт тооцохоор болж, энэ ондоо нөхөж ажиллах шийдвэр гаргажээ. Ийнхүү долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна.

Долоодугаар сарын 20-ны Даваа гарагаас төрийн байгууллагууд ажиллаж эхлэх аж.

Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна. 

Өнөөдрийн хуралдаанаар 10 гаруй асуудлыг шийдэх бөгөөд “Ажил, амралтын цагийн зохицуулалтын тухай” Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэж байгаа юм. 

Мөн түүнчлэн дараах асуудлуудыг хэлэлцэж байна. Үүнд: 

  • “Төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2027 оны төсвийн хязгаарыг батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл,
  • Улсын Их Хурлын гишүүн Д.Ганмаагаас санаачлан боловсруулан Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт,
  • Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзоригоос санаачлан боловсруулсан Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт,
  • Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболдоос санаачлан боловсруулсан Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт,
  • 10 аймгийн төвийн дулааны станц барих төсөл”-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл зэрэг 10 гаруй асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ.
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

2 сэтгэгдэл

DavidIcorm
DavidIcorm 23 July 2026 23:09
Greetings! dayarmongol.mn, Your website appeared while I was exploring online. Our platform enables website outreach. The platform is built to support website communication at scale. You can take a look at how the platform works. You can get in touch if this seems helpful. Thanks for taking a moment to read this. Contact us. Telegram - https://t.me/FeedbackFormEU WhatsApp - +375259112693 WhatsApp https://wa.me/+375259112693 We only use chat for communication.
»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?