Хөлбөмбөгийн ДАШТ-ий бүх тоглолтын ХУВААРЬ, ҮР ДҮН, ХЭСГИЙН мэдээллийг харуулдаг боллоо
Энэ жилийн спортын хамгийн том үйл явдлын нэг нь хөлбөмбөгийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) билээ.
Ikon.mn сайт ДАШТ-ий хуваарь, үр дүн, хэсгийн мэдээллийг харуулсан хуудсаа танилцуулж байна. Тус хуудас нь дэлхийн аваргын тоглолтуудын гол мэдээллийг агуулж байгаа бөгөөд таван минут тутамд шинэчлэгдэнэ.
1. Хуваарь хуудаснаас тоглолтуудын эхлэх цаг болон шууд дамжуулах телевизийн сувгуудын мэдээллийг Улаанбаатарын цагаар харах боломжтой.
2. Үр дүн хуудаснаас тоглож дууссан шигшээ багуудын мэдээлэл харагдана.
3. Хэсэг хуудаснаас 12 хэсгийн байр байдал, бүх шигшээ багийн хүснэгтийн мэдээллийг Монгол тайлбартайгаар хүргэж байна.






























































































