М.Баянмөнх Азийн боксын холбооны УЗ-д сонгогдлоо
🕔 2025/08/04 12:20
Монголын боксын холбооны ерөнхийлөгч М.Баянмөнх Азийн боксын холбооны Их хуралд оролцож, тус холбооны Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдлоо.
Тэрбээр 27 гишүүн орноос 20 орны саналыг авч, олонхийн дэмжлэг хүлээн авсан нь Монголын боксын спортын нэр хүнд өсөн бэхжиж буйг илтгэн харуулж байна. Уг хуралдаан нь тивийн боксын ирээдүйн хөгжлийн чиг хандлага, бодлогыг тодорхойлоход чухал ач холбогдолтой юм.
скачать dle 12.0Санал болгох
Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл бичих