Дэд ерөнхийлөгчид анх удаа өнгөт арьст эмэгтэй нэрээ дэвшүүлжээ
АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч тодруулах сунгаанд цор ганцаар өрсөлдөж буй Жозеф Байден сонгуулийн өмнөх сунгаанд дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчийн хувиар оролцох хүнээрээ Калифорни муж улсын сенатч Камал Харрисыг сонгожээ.“Сунгаанд хамтран оролцох хүнээрээ энгийн иргэдийг хамгаалагч, хамгийн нэр хүндтэй төрийн албан хаагчдын нэг Камал Харрисыг сонгосон гэдгээ мэдэгдэхэд таатай байна” хэмээн тэрбээр “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгдэв. Харин Камал Харрис мэдэгдэхдээ “Жо Байден бүхий л амьдралаа бидний төлөө тэмцэхэд зориулсан учир тэрбээр Америкийн ард түмнийг нэгтгэж чадна. Ерөнхийлөгч болсноор тэрбээр үзэл санааг нь хүндэтгэх Америкийг бүтээнэ. Ардчилсан намаас дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчийн хувиар түүнтэй хамтрах болсон минь нэр төрийн хэрэг бөгөөд түүнийг ерөнхий командлагч болгохын тулд өөрөөсөө хамаарах бүхий л зүйлсийг хийнэ” гэжээ.
2010-2017 онуудад Калифорни муж улсын ерөнхий прокуророор ажиллаж байсан 55 настай Харрис дэд ерөнхийлөгчийн албан тушаалд нэрээ дэвшүүлсэн АНУ-ын анхны өнгөт арьст эмэгтэй болжээ. Өмнө нь энэ албан тушаалд нэрээ дэвшүүлж байсан хоёр эмэгтэй хоёул цагаан арьстан байсан бөгөөд тэд амжилт олоогүй байна.
Санал болгох
Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл бичих