“Шарилжгүй Улаанбаатар аян” ирэх сарын 20-н хүртэл үргэлжилнэ
Иргэдийн эрүүл аюулгүй орчинд зорчих нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор нийслэлийн нутаг дэвсгэрт “Шарилжгүй Улаанбаатар аян”-ыг 8 дугаар сарын 20-ны өдрөөс 9 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл зохион байгуулна.
Тус аянаар хөл газрын ургамлын тоосноос үүдэх харшлын өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, өвчлөлийн тоог бууруулах, хөл газрын ургамлыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тайрах, хадах, ногоон масс болон малын тэжээл болгон ашиглах, иргэдэд нэгдсэн мэдлэг, зөв ойлголтыг өгөх, цэвэрлэгээний үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд зохион байгуулах юм.
Аянд дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар, хог хаягдал, ногоон байгууламжийн ажил үйлчилгээнд хөндлөнгийн хяналт хэрэгжүүлдэг төрийн бус байгууллага, хог хаягдлын үйлчилгээний байгууллагууд, ногоон байгууламжийн арчилгааны аж ахуйн нэгжүүд нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлдэг байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийг оролцуулахаар бэлтгэл ажлыг хангаж буйг УБЗАА-ны Орчны бохирдол, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Б.Мөнх-Эрдэнэ онцоллоо.
Эх сурвалж: НЗДТГ