📅

К-поп ертөнцийн хар бараан талыг харуулах цувралд Сун Е Жин тоглоно

🕔 2025/07/21 20:12

К-поп ертөнцийн хар бараан талыг харуулах цувралд Сун Е Жин тоглоно

 

“Netflix”-ийн шинэхэн төсөл болох “Variety” хэмээх сэтгэлзүйн триллер жанрын цувралд жүжигчин Сун Е Жин болон “Squid Game” цувралаар олонд танигдаад буй дуучин, жүжигчин Жо Юүри нар дүр бүтээхээр болжээ. Харин цувралын найруулагчаар “Mask Girl бүтээлээрээ алдартай найруулагч, зохиолч Ким Ён Хун ажиллах юм.

Цувралын үйл явдалд Өмнөд Солонгосын хамгийн алдартай хамтлагийг үүсгэн байгуулсан энтертайнмент компанийн захирал Саын (Сун Е Жин) болон тус хамтлагийн үнэнч шүтэн бишрэгч Сынхи (Жо Юүри) нарын тухай өгүүлэх аж. Сун Е Жиний бүтээж буй дүрийн хувьд зорилгодоо хүрэхийн тулд юуг ч золиослохоос буцахгүй шазруун бүсгүй бол Жо Юүри нь хайртай дуучныгаа үргэлж дагаж, ямар ч үнээр хамаагүй түүнтэй бодитоор уулзахыг хүсдэг, хэт туйлширсан фэн охины дүр гэнэ.

Харин цувралын цацагдах огноо, бусад дүр бүтээх жүжигчид зэрэг чухал мэдээллүүд одоогоор цацагдаагүй байгаа юм. Мөн “Variety” нь Сун Е Жиний 2022 онд дүр бүтээсэн “Thirty Nine” бүтээлээс хойших анхны цуврал гэдгээрээ үзэгчдийн анхаарлыг багагүй татаад байгаа юм.

K-pop ертөнцийн хар бараан талыг харуулах цувралд Сун Еэжин тоглоно (фото 1)
K-pop ертөнцийн хар бараан талыг харуулах цувралд Сун Еэжин тоглоно (фото 2)
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?