📅

Төмөр замын суурь бүтэц эзэмшигчидтэй Галт тэрэг солилцох, ачаа хөдлөх бүрэлдэхүүн хүлээлцэх гэрээ байгууллаа

🕔 2024/03/05 21:33

Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023.02.09-ний өдрийн А/37 тоот тушаалын хүрээнд “Монголын төмөр зам” ТӨХК нь суурь бүтэц эзэмшигч “Улаанбаатар төмөр зам” ХНН, “Тавантолгой төмөр зам” ХХК, “Монголиантранс лайн” ХХК, “Монголиантранс ложистик” ХХК-тай галт тэрэг солилцох /дамжуулах/, ачаа хөдлөх бүрэлдэхүүн хүлээлцэх гэрээг байгууллаа.
 “Монголын төмөр зам” ТӨХК-ийн эзэмшлийн суурь бүтцүүд нь бусад 4 суурь бүтэцтэй хиллэдэг. Тухайлбал Төмөртэй өртөөгөөр “Монголиантранс ложистик” ХХК-ийн Хандгайт өртөө, Хулангийн шанд өртөөгөөр “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Зүүнбаян өртөө, Цагаанцав өртөөгөөр “Монголиантранс лайн” ХХК-ийн Номгон өртөөтэй, Цогтцэций өртөөгөөр “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Тавантолгой өртөөтэй тус тус холбогддог байна.

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?