Трампын дахин нэг туслахаас халдвар илэрлээ
🕔 2020/10/04 17:35
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын хувийн туслах Ник Лунагаас коронавирусний халдвар илэрлээ гэж Блүмберг агентлаг мэдээлжээ.
Цагаан ордны тэргүүний ойрын хүн болох Луна нь Охайо мужийн Кливлэнд хотод болсон Доналд Трамп, Жо Байден нарын халз мэтгэлцээн дээр байлцсанаас гадна өнгөрсөн пүрэв гарагт Доналд Трампын Нью Жерси мужийн Бедминстр хотод дэмжигчидтэйгээ хийсэн уулзалтад оролцжээ. Лунагийн эхнэр нь Доналд Трампын ахлах зөвлөх, хүргэн Жаред Кушнерийн туслахуудын нэг гэнэ.
Сүүлийн хэдэн хоногт АНУ-ын Ерөнхийлөгчийн туслах Хоул Хикс, зөвлөх асан Кэллиэнн Конуэй, Бүгд Найрамдах намын гурван сенатор, Бүгд Найрамдах намын Үндэсний хорооны дарга Ронна Макдэниэл, Цагаан ордны тэргүүний сонгуулийн штабын менежер Уильям Степин, Цагаан ордны гурван сурвалжлагчаас коронавирусний халдвар илрээд байна.
https://zindaa.mn/3es1
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл бичих