📅

Өвөр Монголын чансаатай хөгжил дэлхийн анхааралд орж байна

🕔 2025/06/10 15:15
Өвөр Монголын чансаатай хөгжил дэлхийн анхааралд орж байна

“Өвөр Монгол гэхээр таны сэтгэлд ямар дүр зураг төсөөлөгддөг вэ.” 2025 оны "Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн Өвөр Монгол дахь аяллын нээлтийн ёслол дээр Хятадын олон нийтийн дипломат харилцааны нийгэмлэгийн дарга Ү Хайлун илтгэл хийхдээ ийм асуулт үлдээлээ. ӨМӨЗО-ны Хөх хот, Улаанцав зэрэг хотуудад таван өдрийн турш үргэлжилсэн уг аялалд олон орны сэтгүүлчид энэхүү асуултад хариулав.

05-р сарын 12-ноос 16-ны өдрүүдэд 20 улсын сэтгүүлчид 2025 оны "Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн Өвөр Монгол дахь сурвалжлагын аялал хийж, Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн хөндий, Өвөр Монголын Мэдээллийн солилцооны төв, Хөх хотын уран баримал урлагийн музей, Мэнцао групп, Цэлгэр тал, Улаан Хад галт уулын геологийн цэцэрлэгт хүрээлэн, Чи сум олон улсын ложистикийн парк зэрэг газруудаар аялан, Өвөр Монголын дижитал хөдөө аж ахуй, дижитал эдийн засаг, цэвэр эрчим хүч, гадаад худалдаа, соёл аялал жуулчлалын хөгжил зэрэг салбарын чансаатай хөгжлийн замналыг судалж, Хятадын орчин үеийн бүтээн байгуулалтын гайхамшигт дүр зурагтай танилцсан байна.

2025 оны "Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн

Өвөр Монгол дахь аялалын багийнхний хамтын зураг

Аж үйлдвэрийн шинэ хуудас, ухаалаг ирээдүй

Өргөн уудам нутаг дэвсгэртэй Өвөр Монгол маань уламжлал ба орчин үеийг хослуулсан эх баялаг эрч хүчээр дүүрэн орон юм. Хөх хот нь хойд өргөргийн 40°-ийн  олон улсын сүүний эх үүсвэрийн бүсэд оршдог бөгөөд Хятадын сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн чухал бааз юм. Или компанийн шингэн сүүний дэлхийн ухаалаг үйлдвэрлэлийн жишиг бааз дахь ухаалаг үйлдвэрлэлийн цех нь хүмүүсийн анхаарлыг ихээхэн татав. Шинэ сүүг урьдчилан боловсруулахаас эхлээд асептик дүүргэх хүртэлх бүх үйл явц нь хүний оролцоогүй явагддаг бөгөөд цагт 120 тонн шинэ сүү боловсруулдаг нь уламжлалт үйлдвэрүүдээс 40 хувиар өсч, орчин үеийн сүүний үйлдвэрлэлийн асар их хүчийг харуулсан байна. "Или хиймэл оюун ухаан зэрэг шинэ технологи нь үйлдвэрлэлийн үр ашгийг эрс дээшлүүлсэн бөгөөд мөн Шинэ Зеланд зэрэг Номхон далайн орнуудыг багтаасан олон улсын төлөвлөгөөгөө өргөжүүлж байна. Цаашид олон улс оронтой хамтын ажиллагаагаа хөгжүүлж, дэлхий дахинд Өвөр Монголын сүүг борлуулна гэдэгтээ итгэлтэй байна гэж Фижи өргөн нэвтрүүлгийн корпорацийн сэтгүүлч Nikhil·Kumar  сэтгэгдлээ хуваалцлаа.

Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн хөндийд тавиурын роботууд ажиллаж байна  Зургийг: Global Times

Мөн хойд өргөрөгийн 40°-д орших аж үйлдвэрийн алтан бүсэд оршдог Улаанцав хот нь газар тариалангийн хөрсний сайн нөөцтэй. Энэ нутгийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн нь ногоон, органик шинж чанараараа алдартай. Цахар Баруун гарын өмнөд хошууны Ургамлын үйлдвэрийн гүзээлзгэний баазын цехэд 4 эгнээ, 8 давхаргаар байрлуулсан 8640 суурь гүзээлзгэнэ  LED гэрэл болон хяналтын системийн дагуу босоо тэнхлэгт цэвэр байгалиараа ургаж, элбэг ургац авдаг. Монгол Улсын News.mn-ийн сэтгүүлч Т.Исү:

-Монголд зэрлэг гүзээлзгэнэ зуны улиралд л богино хугацаанд ургадаг. Энд байгаа ухаалаг технологи миний танин мэдэхүйг бүрмөсөн нээж орхилоо. Би энэ технологийг өөрийн улсдаа нэвтрүүлэхийг тэсэн ядан хүлээж байна гэж сэтгэл догдлон хэлж байлаа.

Цахарын Баруун гарын өмнөд хошууны Ургамлын үйлдвэрийн гүзээлзгэний суурийн цехэд   Зургийг : Global Times

Улаанцав хотын Хятадын сэрүүн орчны академийн академичийн ажлын өртөөнд сэрүүн орчны хүнсний ногооны туршилтын талбай болон хүлэмжийн ногоо үржүүлгийн саравчинд 240 гаруй сортын зэрлэг ногоо ба эмийн материалыг цуглуулж, хээрийн зэрлэг ногооны генийг нэгтгэн тариалж, тариалангийн талбайд ус хэмнэх технологи, экологийн урьдчилан сэргийлэх арга барилыг хэрэглэж байгаа нь олон улсын сэтгүүлчдийн анхаарлыг татав.  

Тус ажлын өртөө бие даан судлан бүтээсэн байгаль орчинд ээлтэй "ундны пестицид" нь олон улсын сэтгүүлчдийг гайхшируулсан юм. Энэ төрлийн биологийн уургийн пестицид нь шавьж устгах өндөр агууламжтай төдийгүй хүний биед хоргүй тул хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, экологийн орчныг хамгаалдаг. Ираны “Тегеран таймс сонин”-ы олон улсын хэлтсийн сэтгүүлч Shahrokh·Saei:

- Хятад улс тариалангийн салбарт органик аргыг ашиглахад онцгой анхаардаг юм байна. Өнөөдөр энэ байгууллагыг хариуцагч, мөн энэ удаад хамт аялж буй удирдлага болон сэтгүүлчид биеэрээ хоргүй пестицидийг ууж байхыг бид харсан. Энэ нь дэлхийн улс орнуудад үлгэр жишээ боллоо гэж гайхширсан байдалтай хэлэв.

Удирдлага сэтгүүлч нар "ундны пестицид" амсаж, шинжлэх ухааны дэвшилд баяр хүргэв   Зургийг: Global Times

Дижитал импульс, Технологийн эрх

ӨМӨЗО-ны дижитал эдийн засаг эрчимтэй хөгжиж, бүс нутгийн эдийн засгийн чансаатай хөгжлийг хөтлөх хүчирхэг шинэ хөдөлгүүр боллоо. Өвөр Монголын Мэдээлэл солилцооны төв нь 2024 оны 10-р сард албан ёсоор байгуулагдсанаас хойш харилцаа холбоо, санхүү, зам тээвэр болон бусад салбарыг хамарсан төрөлжсөн бүтээгдэхүүний матрицыг бүтээжээ. 503 өгөгдлийн бүтээгдэхүүн нь өгөгдлийн программууд, өгөгдлийн API, өгөгдлийн тайлан гэх зэрэг төрлүүдийг хамардаг бөгөөд олон салбаруудад зориулсан баялаг мэдээллийн шийдлүүдийг хангадаг. Филиппиний “Бизнесийн толь сонин”-ы сэтгүүлч Michael·Wesley·Cabagon:

-Энд байгаа одоогийн 67,000P тооцоолох хүчин чадал нь дэлхийн дээд түвшинд хүрсэн. Санхүүгийн гүйлгээний хоцрогдлыг багасгаж, их хэмжээний мэдээлэл  амжилттай дамжуулж, техникийн чадавхын зах зээлийн үр ашгийг шинэчилж байна. Энэхүү өөрчлөлт нь зах зээлийн үйл ажиллагааны үр ашгийг дээшлүүлэхээс гадна, олон улсын хөрөнгө оруулалтын урсгал, эрсдэлийн удирдлагын загварт гүнзгий нөлөөлж, дэлхийн санхүүгийн зах зээлд шинэ боломжуудыг авчирна гэж сайшааж байлаа.

20 улсын сэтгүүлчид Юньда группын хойд хэсгийн төв оффисын Ухаалаг аж үйлдвэрийн баазтай танилцав    Зургийг: Global Times

Улаанцав хотын Цахар нэрэмжит дээд технологийн хөгжлийн бүс мөн сэтгүүлчдийн анхаарлыг татав. Энэхүү хөгжлийн бүс нь 16 томоохон өгөгдлийн төслийг амжилттай хэрэгжүүлж, 440,000 сервер байршуулан, 58,000P тооцоолох системийг дэмжиж, Huawei, Alibaba зэрэг шилдэг компаниудын хэт том хэмжээний загварчлалын сургалт, үндэслэлийн бизнест тооцооллын хүчирхэг дэмжлэг үзүүлдэг. Хөгжлийн бүсийн Улаанцав (Бээжин-ӨМӨЗО)-ын Шинжлэх ухаан технологийн паркийн үзэсгэлэнгийн танхимд шинжлэх ухаан, технологийн жижиг, дунд аж ахуйн нэгжийн суурьшлыг харуулсан зургийг дэлгэн харуулав. Олон компаниудын боловсруулсан бүтээгдэхүүнүүдийг хараад Афганистаны “Кабул Таймс сонин”-ы ерөнхий редактор Nik·Mohammad ·Nikmal гадаа эрчим хүч хадгалах цахилгаан хангамжид сэтгэл татагдан маш их сонирхож байв. Тэрбээр:

- Ийм дэвшилтэт тоног төхөөрөмжийг манай улсад оруулж чадвал орон нутгийн эрчим хүчний хомсдолыг тодорхой хэмжээгээр хөнгөвчлөхөөс гадна бизнес, зах зээлийн өсөлтөд үнэтэй боломж олгож, манай улсын эдийн засгийн хөгжлийг ахиулах болно гэж сэтгэл хөдлөн хэлж байлаа.

Афганистаны “Кабул Таймс сонин”-ы ерөнхий редактор Nik Mohammad Nikmal (дунд) гаднах эрчим хүчний нөөцийн эх үүсвэрийг судалж байна.  Зургийг: Global Times

Ногоон гайхамшиг, Экологийн хамтын хөгжил цэцэглэлт

ӨМӨЗО-ны ногоон өөрчлөлт нь эдийн засгийн хөгжил, экологийн хамгаалалтыг уялдуулж, олон салбарт өөрийн өвөрмөц онцлогоороо гайхалтай үр дүнд хүрсэн байдаг. Дэлхийд ховор "галт уулын музей" болох Улаан Хад галт уулын геологийн цэцэрлэгт хүрээлэн нь аялал жуулчлалын салбарын орлогыг бүрдүүлдэг төдийгүй нутгийн иргэдийн орлогын олон эх үүсвэр, ажлын байрыг бий болгож, аялал жуулчлал, экологийг хамгаалахыг уялдуулах үлгэр жишээ болсон байна.

Хүлэмжийн хүнсний ногоо үржүүлгийн амбаарт автомат усалгааны төхөөрөмж  Зургийг: Global Times

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн Өвөр Монгол дахь аяллын багийнхан галт уулын геологийн цэцэрлэгт хүрээлэнд зочлоход гадаадын сэтгүүлчид "сансар + галт уул"-ын бүтээлч байдлыг гайхан биширч, Хятад улс визгүй зорчих бодлогоо өргөжүүлсний дараа гадаадын жуулчдын тоо нэмэгдэх эсэх, аялал жуулчлалын оргил үеийн орлогын байдал, байгаль орчныг хамгаалах арга хэмжээ зэрэг олон асуулт тавьж байлаа. Пакистаны "Балужистан өдрийн сонин"-ы сэтгүүлч Haseeb Ur Rehman өөрийн  мэдээндээ: Аялал жуулчлал нь байгалийн өв, хүрээлэн буй орчны үнэ цэнийг нэмэгдүүлэх боломжтой гэдгийг Улаанцав хотын туршлага нотолж байна гэж мэдээллээ. - Өвөр Монгол үржил шимгүй газрыг баян бүрд болгон хувиргаж, газар тариалангийн хөгжлийг дэмжин, экологийн нөхөн сэргээлт, цөлжилттэй тэмцэх зэрэг салбарт маш өндөр амжилт гаргасан нь дэлхийд чухал үлгэр дууриал үзүүлж байна гэж Туркийн “Луз сонин”-ы сэтгүүлч Ozgur Altinbas хуваалцав. Мэнцао группийн үрийн олс нь шинэ төрлийн тариалалтын арга юм. Холимог үрийн савлагаа, бичил биетний бордоо, ус хадгалах бодис зэргийг задардаг цаасан олсоор томж, хиймэл оюун ухааны үйлдлийн платформ ашиглан роботоор үрийн олсыг тарьж, цөлжилтөөс урьдчилан сэргийлэх, хянах ажиллагаанд хэрэглэдэг. Мэнцаод хуурай болон хагас хуурай газар нутаг дахь 65,000 үр хөврөлийн нөөц, 170,000 сорьц, 1,65 сая хөрсний дээжийг харсан Малайзын "Sin Chew Daily" сэтгүүлч Khor Chun Kiat ам хамхилгүй сайшааж:

-Миний мэдэх үрийн сангуудын ихэнх нь хоол хүнснийх байдаг, энд хадгалагдаж байгаа нь экологийн орчинд хэрэглэдэг өвсний үр юм. Тэр ч байтугай хогийн ургамлын үрийг ч цуглуулсан байдаг. Та нар гайхалтай төсөл хийж байна, хүн төрөлхтөнд ирээдүйд оршин тогтнох боломж олгох буянтай ажил хийж байна гэж хэлэв.

Пакистаны "Sachi News"-ийн сэтгүүлч Syed Aoon Muhammad VR төхөөрөмжөөр интерактив дүр зургийг мэдэрч байна   Зургийг: Global Times

2025 оны "Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн Өвөр Монгол дахь аялал амжилттай болж өндөрлөсөн ч энэхүү эрэл хайгуулын аялал бидэнд урам зориг, бодож сэтгэх зүйл үлдээсэн. Хөгжлийн эрч хүч, итгэл найдвараар дүүрэн Өвөр Монгол орон нээлттэй, шинийг эрэлхийлсэн хандлагаар чансаатай бүтээн байгуулалтаа дэлхий нийтэд харууллаа. 2025 оны "Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төсөл Хятад улс болон дэлхийн улс орнуудын хооронд солилцооны гүүрийг үргэлжлүүлэн тавьж, Хятадын талаарх дэлхийн ойлголт, танин мэдэхүйг нэмэгдүүлнэ гэдэгт итгэж байна.

2025 оны "Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн Өвөр Монгол дахь аялалын багийнхан Улаанхад галт ууланд   Зургийг: Global Times

 

 

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж: Солонго Мэдээллийн Төв
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?