📅

Хүйтний стрессээс урьдчилан сэргийлье

🕔 2026/01/26 12:49

Хүйтний стрессээс урьдчилан сэргийлье

 

Өвлийн улиралд ялангуяа хөдөө гадаа ажилладаг хүмүүс хүйтний стресст хамгийн их өртдөгийг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэн­дийн төв (ХАБЭМТ)-өөс анхаарууллаа. Тодруулбал, мал аж ахуй, уул уурхай, барилга, зам засвар, аврах ажиллагаа, гудамжны худалдаа, тохижилт үйлчилгээний зэрэг салбарын ажил­ чид хүйтний стресст түлхүү өртөж, амь нас, эрүүл мэндээрээ хохирох нь элбэг гэв.

Даарч хөрснөөс болж хүмүүст ихэвчлэн зүрх­ний цохилт олшрох, амьсгал түргэсэх, толгой эргэх, ухаан балартах, чичрэх, шүдээ хавирах, гар, хөлөө хөдөлгөхөд хүндрэлтэй болох, арьс цайж “хайрагдах”, сэтгэл санаа тогтворгүйтэн, уурлаж бухимдах шинж тэмдэг илэрдэг байна. Улмаар эл байдал удаан үргэлжилбэл биеийн ерөнхий дулаан буурч, осгох аюултай. Иймд албан байгууллагууд хүйтний улиралд гадаа ажиллаж, амрах цагийг зохицуулах, дулаан байр, уураг, илчлэг сайтай хоол, хүн­сээр хангах, ажилтнуудад хүйтний нөлөөллийн сургалт явуулах, чийг нэвтрэхгүй, амьсгалдаг материалтай хувцас өмсгөх, яаралтай тусламж үзүүлэх мэргэшсэн хүнтэй байх, эрүүл мэндийн урьдчилсан болон хугацаат үзлэгт тогтмол хамруулахыг ХАБЭМТ-өөс зөвлөлөө.

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?