📅

Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

🕔 2026/03/10 17:09

Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

 

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ мэдэгдэл хийхдээ АНУ, Израил хамтран Ираны эсрэг хийж буй дайн дэлхий даяар эрчим хүчний хямрал үүсгэсэн гэжээ. Ормузын хоолой дээр тулгуурладаг газрын тосны үйлдвэрлэл тун удахгүй зогсох магадлалтай гэж анхааруулсан юм. Путин Европын орнууд асуувал газрын тос болон байгалийн хий нийлүүлэхэд бэлэн гэж хэлжээ. Гэхдээ уг хамтын ажиллагаа нь урт хугацааных байх ёстой гэдгийг тэр онцолсон юм.

Путин “Хэрэв Европын компаниуд болон худалдан авагчид гэнэт байр сууриа өөрчилж, улс төрийн дарамт шахалт үзүүлэлгүй урт хугацааны бөгөөд тогтвортой хамтын ажиллагаа үүсгэхийг хүсвэл бид хэзээ ч татгалзаж байгаагүй гэдгийг хэлмээр байна” гэжээ. Европын холбоо 2022 онд ОХУ-аас далайгаар боловсруулаагүй газрын тос импортлохыг хориглосон. Мөн Украинаар дамждаг Дружба газрын тосны хоолойд гэмтэл учирсны улмаас ОХУ-аас Унгар, Словак руу экспортолдог газрын тосны урсгал зогссон байгаа.

Ираны дайн эхэлснээс хойш дэлхийн даяар газрын тос болон шингэрүүлсэн байгалийн хийн үнэ их хэмжээгээр өссөн. Дайн хоёрдугаар сарын 28-нд эхлэхээс өмнө Брент маркийн газрын тос баррель нь 72.7 ам.доллар орчим арилжиж байв. Дайн дэгдсэний улмаас Брент газрын тосны үнэ даваа гарагт /2026.03.09/ 119.5 ам.доллар хүрсэн нь 2022 оны зургаадугаар сараас хойш үзэгдээгүй өндөр дүн байв. Трамп Ираны дайн удахгүй дуусаж магадгүй гэж хэлсний дараа Брентийн үнэ унаж 90 орчим хувиар арилжиж байна.

Эх сурвалж: The Moscow Times

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?