📅

Бөөрөлжүүтийн цахилгаан станцад гарсан доголдол хэзээ хэвийн болох вэ?

🕔 2026/01/23 17:54

 

Энэ сарын 20-нд Дулааны дөрөвдүгээр цахилгаан станцын зуухны халах гадаргууд гарсан гэмтлийг 21-нд засварлаж дуусан хэвийн болгосон хэмээн сайд нь мэдэгдсэн.

Гэвч хүйтний эрч нэмэгдсэнээс Бөөрөлжүүтийн цахилгаан станцын зуухны нүүрс тэжээх бункерт нүүрс хөлдөж бөглөрснөөс станцын хүчин чадал буурсан тул цахилгаан эрчим хүчний хязгаарлалтыг үргэлжлүүлэхээр болжээ.

Харин Бөөрөлжүүтийн цахилгаан станцад гарсан доголдол хэзээ хэвийн болох талаар тус станцын захирал Д.Мөнхтөр "Хүйтрэлээс шалтгаалж станцын нүүрс дамжлагын бункер бөглөрсөн. Хүндрэл үүсэнгүүт шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна.

Нүүрс дамжлагын бөглөрөөг гаргах ажил 70-80%-тай үргэлжилж байна. Өнөө, маргаашгүй дуусаж, хэвийн болно.

Одоогоор эрчим хүчний нэгдсэн системд 24 цагийн турш 200МВт-ын эрчим хүч нийлүүлж байна. Бүрэн хүчин чадлаараа 265МВт эрчим хүчийг нийлүүлдэг юм" гэх хариултыг өглөө.

Бөөрөлжүүтийн цахилгаан станц өнөөдрийг хүртэл нийт 350 сая киловатт цаг эрчим хүч үйлдвэрлэж, Улаанбаатар хотын төдийгүй төвийн бүсийн эрчим хүчний системд ихээхэн хувь нэмрээ оруулж байна хэмээн хотын дарга мэдэгдэж байв.

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?