“Хос дээл оёно” гэх зарын дагуу холбогдож, 250,000 төгрөгийн урьдчилгаа шилжүүлж залилуулжээ
🕔 2026/01/28 15:53
Цахим орчинд “Хос дээл оёно” гэх зарын дагуу холбогдож, 250,000 төгрөгийн урьдчилгаа шилжүүлж залилуулсан тохиолдол цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.
Сар шинийн баяр ойртож буйтай холбогдуулан залилагчид иргэдийн хэрэгцээ шаардлага дээр тулгуурлан залилан мэхлэх тохиолдол нэмэгдэж байна.
Иймд цахим зар, үйлчилгээний үнэн зөв байдлыг сайтар нягтлах, баталгаагүй зураг, зард итгэн урьдчилгаа шилжүүлэхгүй байх, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Цагдаагийн Ерөнхий Газраас анхааруулав.
скачать dle 12.0Санал болгох
Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл бичих


















































































