📅

БНСУ-ын прокурорууд Жонгүгийг сэмээрхэн мөрдсөн бразил эмэгтэйг хэрэгт буруутгажээ

🕔 2026/03/06 16:52

БНСУ-ын прокурорууд Жонгүгийг сэмээрхэн мөрдсөн бразил эмэгтэйг хэрэгт буруутгажээ

 

Өмнөд Солонгосын прокурорууд мягмар гарагт /2026.03.03/ мэдэгдэл хийхдээ 30-аад насны бразил эмэгтэйг BTS хамтлагийн гишүүн Жонгүгийг сэмээрхэн мөрдөж, Сөүл хот дахь гэрт нь нэвтэрсэн хэргээр буруутгажээ. Тэр эмэгтэй цагдан хоригдож байгаа юм.

Сэжигтэн Жонгүгийн гэрт арванхоёроос нэгдүгээр сарын хооронд 20 орчим удаа очиж, хаалганых нь хонхыг дарж захидал үлдээсэн байна. Тэр эмэгтэй Жонгүгийг гэх хайр сэтгэлээсээ болж ийм үйлдэл хийсэн гэж цагдаа нарт хэлжээ. Сэжигтэн анх арванхоёрдугаар сард үйлдэл дээрээ баригдсан ч дараа нь суллагдсан юм. Гэвч тэр гэрт нь очсоор байжээ. Цагдаа нар сэжигтнийг Жонгүгийг гэрт 100 метрийн зайд ойртож очихыг хориглосон байсан юм. Тэр гэрт нь очсоор байсан тул цагдаа нар хэргийг прокурорт шилжүүлсэн аж.

Эх сурвалж: Yonhap News

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?