📅

Ахмадын орон сууцыг ашиглалтад оруулахад 3.5 тэрбум төгрөг шаардлагатай

🕔 2016/03/21 12:59

Дархан-Уул аймагт ахмадын байр барих гүйцэтгэгч компани болох "Сөгнөгөр хайран” ХХК нь гүйцэтгэлийн санхүүжилтгүйн улмаас ажил нь зогсчээ.

Тус компанийн захирал Т.Энхболд нь энэ асуудалд дэмжлэг хүсч, аймаг орон нутгийн удирдлага, холбогдох яам, Засгийн газарт хандаж тодорхой хариулт шаардаж шинэ Дарханд Залуучууд театрын өмнөх "Найрамдал” талбайд суулт зарласнаас хойш бараг хоёр сар болж байна. Хэдийгээр уг асуудлыг Засгийн газрын хэмжээнд шийдвэрлэх боловч аймаг орон нутгийн засаг захиргааны байгууллагуудаас ямар байдлаар дэмжлэг үзүүлж болохыг холбогдох албаныхан судалж байна. Аймгийн ИТХ-ын дарга П.Эрдэнэбат "Сөгнөгөр хайрхан” ХХК-ийн захирал Т.Энхболдтой хоёр дахь удаагаа уулзаж санал хүсэлтийг нь сонслоо. Дархан-Уул аймгийн ахмадуудад зориулсан орон сууцны байр барих төслийг анх 2013 онд эхлүүлсэнээр "Сөгнөгөр хайрхан” ХХК нь 85 ахмадаас төлбөрийн  урьдчилгаа 10 хувь нийт 360 сая төгрөг авч уг санхүүжилтийг барилгын 30 хувийн гүйцэтгэлд зарцуулжээ. Гэвч арилжааны банкууд барилгын салбар дахь зээл олголтыг зогсоосон учраас барилгын ажил бүрэн зогсож тус компанийн удирдлага Унгар улсын "Экзим” банкинд ханджээ. Тус банкнаас Монгол Улсын Засгийн газраас баталгаа гаргасан тохиодолд төслийг дэмжихээ  илэрхийлсэн байна. Тиймээс тус компани Засгийн газар болон Барилга хот байгуулалтын яаманд батлан даалт гаргах тухай албан тоот хүргүүлээд хариуг нь хүлээж байгаа аж.

Аймгийн ИТХ-ын дарга П.Эрдэнэбат болон Засаг даргын орлогч Б.Бат-Эрдэнэ нар түүний санал хүсэлтийг сонсож "Сөгнөгөр хайрхан” ХХК уг төслийн хэрэгжүүлэгчийн хувьд тохиолдож болох эрсдлийг зөв тооцоолоогүйн улмаас бий болсон хүндрэлийг бүрэн хариуцах хэдий ч аймгийн ИТХ, Засаг даргаас  холбогдох газруудад нэмэлт хүсэлт тавьж дэмжлэг үзүүлэхээр боллоо. 

Б.Норовсамбуу

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?