📅

Зарим албадын ажлын давхардлыг арилгана

🕔 2016/02/19 10:43

Дархан-Уул аймгийн Засаг даргын зөвлөл ээлжит хурлаа хийж аймаг орон нутгийн шинжтэй үндсэн таван асуудлыг хэлэлцсэнээс хоёрыг нь дэмжиж аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлэхээр болов.

Эхлээд тус аймагт байгуулахаар төсөл нь боловсруулагдсан "Дархан брэндийн худалдааны гудамж” байгуулах төслийн танилцуулгыг "Орос хийц” ХХК-ийн захирал Ч.Баасансүрэн хийлээ. Уг төсөл нь Монгол Улсын Засгийн газраас энэ оныг "Аж үйлдвэрийн салбарт дотоодын үйлдвэрлэл, борлуулалтыг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулж тус аймагт жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжиж "Дархан нэрийн бүтээгдэхүүн”-ийг олон нийтэд таниулах зорилготой. Төсөл хэрэгжүүлэгчид аймаг орон нутгаас хүсч байгаа зүйл нь уг гудамжийг байгуулах боломжтой газар хэрэгтэй гэдгийг хэллээ. Газрын асуудал шийдэгдчихвэл энэ ондоо багтаж Дарханчууд хийсэн бүтээснээ бусдад хүргэх нэгдсэн гарц бий болно. Харин аймгийн Засаг даргын зөвлөл энэ асуудлыг хэлэлцээд төслийг дахин боловсруулж танилцуулах хэрэгтэй гэж үзсэн юм. Олон улсын транзит зам тус аймгаар дайрч өнгөрдөг. Иймд уг зам дагуу тус худалдааны гудамж байгуулах ёстой ч төслийг цаашид сайжруулж боловсруулах хэрэгтэй байна гэдгийг зөвлөлийн гишүүд хэллээ.

Мөн "Дархан Барилга захиалагч” ОНӨААТҮГ-ыг татан буулгах тухай асуудлыг хэлэлцэв. 2013 оноос эхлэн аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж эхэлсэн тус газрын хувьд Дархан-Уул аймагт хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажлын явцад хяналт тавьдаг байгууллага юм. Энэ нь Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар, аймгийн Захирагчийн ажлын албаны зарим ажил үүрэгтэй давхцаж байгаа учраас тус газрыг байлгах шаардлагагүй гэж үзэж байгаагаа зөвлөлийн зарим гишүүд илэрхийлсэн. Нэгэнт ажлын байр, үйл ажиллагааны давхардал байгаа учраас "Дархан барилга захиалагч” ОНӨҮГ-ыг татан буулгах нь зүйтэй гэдгийг Засаг даргын зөвлөлийн гишүүд зуун хувийн саналаар дэмжиж батлав. Эцсийн шийдвэрийг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид хурлаараа хэлэлцэж гаргах аж. 

Б.Норовсамбуу

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?