📅

Төрийг царайчилсан түмний эрх ашиг

🕔 2016/02/24 10:33

Дарханд 85 айлын барилгын ажил 30 хувь, Сэлэнгэд 198 айлынх 15 хувийн гүйцэтгэлтэй байна.

Сэлэнгэ, Дархан-Уул аймагт дулаан байраа хүлээсэн хөгшчүүд цөхрөнгөө барж, төрийн сүлдэндээ залбирч сууна. Учир нь "Сөгнөгөр хайрхан” компани 2012 онд Монголд анх удаа "Ахмадын орон сууц” хөтөлбөрийг эхлүүлсэн байдаг. Тус компани өөрийн хөрөнгө дээрээ  урьдчилгаа төлбөр болгож  нэг ахмадаас 3-4 сая төгрөг, нийт 85 хүнээс 360 гаруй сая төгрөг авч барилгын ажлаа эхлүүлж байжээ. Гэвч өнөөдөр санхүүжилтгүйн улмаас ажил гацаж, тохилог сууцаа хүлээсэн ахмадууд хүнд байдалтай байгаа гэнэ. Уг нь ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, залуу гэр бүл рүү чиглэсэн энэ хөтөлбөрийг хэрэгжиж эхэлж байхад нь нутгийн түшээ Д.Хаянхярваа эцсийг нь үзтэл дэмжинэ, хамтарна хэмээн иргэдийн өм­нө амлаж байжээ. Гэтэл барилга царцаж, ажил удааширч эхлэнгүүт гишүүд өөрсдөөсөө хол­дуулж, зугтааж эхэлсэн байна.

Хамгийн гол нь ахма­дын орон сууцны барилгыг үргэлжлүүлэхэд аль нэг гишүүн, албан тушаалтнаас мөнгө гуй­гаа­гүй, дэмжиж тусалж өгөөч гэж байгаа юм гэд­гийг "Сөгнөгөр хайр­хан” компанийн захи­рал Т.Энхболд хэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, компанийнхан ба­рил­гаа үргэлжлүүлэх санхүүжилт босгохын тулд Унгарын Экзим банкинд хүсэлт гаргахад ахмадуудыг дэмжсэн ажил учраас шаардлагатай 7.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийх боломжтой  гэсэн хариу ирүүлж, урьдчилсан байдлаар гэрээ байгуулжээ. Мөн Худалдаа хөгжлийн банк  баталгаа гаргаж өгөхөө мэдэгдсэн  байна. Харин аль аль нь зөвхөн Засгийн газрын батлан даалтыг шаардаж байгаа гэнэ.

Т.Энхболд Засгийн газраас батлан даалт гаргуулахын тулд сүүлийн гурван жилд очоогүй яам, тамгын газар уулзаагүй сайд дарга байхгүй гэнэ. Төрийн гурван өндөрлөгөөс бусад холбогдох бүх хүмүүстэй  уулзаж, учир явдлаа тайлбарлахаар бүгд дэмждэг мөртлөө Батлан даалт гаргах эрх манайд байхгүй хэмээн хоорондоо бичиг цаас шидэлцсээр өдий хүрчээ. Хамгийн сүүлд УИХ-ын дарга З.Энхболд асуудлыг нь судалж үзээд ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтод  албан бичиг илгээсэн ч сураггүй байгаа аж. "Сөгнөгөр хайрхан” компанийн захирал Т.Энхболд "Дарханчууд төрд төлөөлж буй гишүүдээ  энэ асуудлыг хөөцөлдөж, бүтээж өгөх байх гэж итгэж байгаа. Экзим банктай найман сарын өмнө гэрээ хийсэн. Засгийн газар батлан даалт гаргаж өгснөөр хүчин төгөлдөр болно. Дарханд 85 айлын барилгын ажил 30 хувь , Сэлэнгэд 198 айлынх 15 хувийн гүйцэтгэлтэй байна. Орон сууцаа хүлээсээр гурван ахмад өөд болж, хоёр нь тархиндаа цус харвалттай байгаа. Тиймээс ахмадуудаа хурдан орон сууцтай болгохын тулд аргаа барсандаа өнгөрсөн сараас эхлээд аймагтаа суулт зарлаж  байгаа. Надад дахиад очих яам тамгын газар, уулзаагүй албан тушаалтан байхгүй. С.Баярцогт, Ч.Сайханбилэг нарыг ард түмэндээ туслаач хэмээн гуйж байна. Ахмадуудаа хямд орон сууцтай болгоно гэсэн амлалт аль ч намын мөрийн хөтөлбөрт байгаа” гэлээ. Тэрээр Засгийн газрын 1111 төвд 50 гаруй удаа утсаар, 15 удаа биеэр очиж Ерөнхий сайдтай уулзах хүсэлт тавьсан ч бүтээгүй байна.

Ажил хөөцөлдөөд явахаар мөнгө нэхсэн хүмүүс мэр сэр тааралдаж байгаа. М.кв нь 1.1 сая төгрөг буюу хамгийн хямд өртгөөр барьж хэд нугалсан ашиг олох боломжгүй байхад хүмүүст хувь өгчихвөл дээврийг нь ч барьж чадахгүй болчихно гэдгийг тус компанийнхан хэлж байлаа.

С.Уянга
Эх сурвалж:

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?