📅

Өнгөрсөн сард 240 Афган иргэн амиа алджээ

🕔 2018/10/02 17:15

Өнгөрсөн сард 240 Афган иргэн амиа алджээ

Өнгөрсөн есдүгээр сард Афганистан улсад үйлдсэн террорист халдлага болон мөргөлдөөний улмаас тус улсын нийт 34 мужийн 20 мужид 240 гаруй афган иргэн амиа алдаж, 350 хүн шархадсан гэж Иргэдийг хамгаалах хяналтын байгууллагаас мягмар гарагт гаргасан тайланд тэмдэглэжээ.
Томоохон халдлагуудаас дурдвал, есдүгээр сарын 11-нд зүүн нутгийн Нангархар мужийн Мухманд Дара дүүрэгт амиа золиослогч этгээд жагсагчдыг дунд дэлбэлэлт үйлдсэний улмаас 68 хүн амь үрэгдэж, 165 хүн шархадсан юм.
Мөн дээрх байгууллагын мэдээлснээр, аюулаас хамгаалах хүчнээс үйлдсэн агаар-газар ажиллагааны улмаас энгийн номхон ард иргэд амиа алдах явдал ихэссэн аж.
"Энэ оны наймдугаар сард Афганистан улсад 262 иргэн амь үрэгдэж, 524 хүн шархадсан байна” гэж Иргэдийг хамгаалах хяналтын байгууллагын тухайн сарын тайланд мэдээлж байсан юм.
 
Э.Хулан 
Эх сурвалж: Монцамэ агентлаг
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?