📅

Сирийн зүүн нутагт томоохон халдлага дэлбэрэлтийн улмаас 40 хүн амиа алджээ

🕔 2017/11/06 12:11

Сирийн зүүн нутагт томоохон халдлага дэлбэрэлтийн улмаас 40 хүн амиа алджээ

 

Сирийн Sham FM radio-гийн 5-ны өдөр мэдээлснээр Сирийн зүүн нутгийн Дейр Ез-Зор хотод болсон авто машины дэлбэрэлтийн улмаас жирийн 40 иргэд амиа алдаж, маш олон хүн шархаджээ.

Халдлага Дейр Ез-Зор хотын шалган өнгөрүүлэх газарт болжээ. Энэ нь хоёр нефтийн ордыг холбосон засмал замд байдаг бөгөөд Курдын зэвсэгт бүлэглэлийн удирдсан "Сирийн ардчилсан арми”-ийн хяналтад байгаа ажээ.

Сирийн мэдээлэх Агентлагийн мэдээлснийг үзвэл, энэхүү дэлбэрэлт нь засмал замын дэргэд байх дүрвэгсдийн төвд болжээ. Халдлага үйлдэгчид дүүрэн тэсрэх бодис ачсан авто машинаар дүрвэгсдийн төв рүү дайран орж, эмэгтэйчүүд хүүхдийг багтаасан хэдэн арван хүний аминд хүрсэн нь энэ ажээ.

Английн Лондонд төвтэй "Сирийн хүний эрхийг ажиглагч байгууллага”-ын мэдээлснээр, энэ хэргийг хэт даврагч "Исламын улс”-ын террористууд үйлдсэн аж.

М.Баяр

скачать dle 12.0

Санал болгох

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?