📅

​Афганистаны нийслэлд халдлагын улмаас 3 хүн амиа алдав

🕔 2018/03/20 11:12

​Афганистаны нийслэлд халдлагын улмаас 3 хүн амиа алдав

 

Афганистаны нийслэл Кабул хотноо дэлбэрэлтийн улмаас 3 хүн амиа алдаж, 7 хүн  шархаджээ. Эхний дэлбэрэлт орон  нутгийн цагаар 7 цагийн орчимд болж, Кабулын Пагман бүсийн замын хажууд бөмбөг дэлбэрсэн байна.

Хэсэг хугацааны дараа, Кабулын баруун хэсгийн 13-р цагдаагийн  дүүргийн хувийн сургуульд, террорист этгээд тэсрэх бөмбөг шидсэний улмаас 6 хүн  шархдаж, халдлага үйлдэгч ч амиа алдсан байна. Афганистаны нийгмийн эрүүл  мэндийн яамны мэдээлснээр, шархдагсдыг бүгдийг нь эмнэлэгт хүргэсэн бөгөөд  тэдний нэг нь хүүхэд байсан байна.

Одоогийн байдлаар, ямар  нэгэн байгууллага буюу хувь хүн энэ удаагийн дэлбэрэлтийн хэргийг үйлдсэн  тухайгаа зарлаагүй байна.

Кабулд энэ он гарснаас хойш гэнэтийн халдлагын хэрэг ар араасаа  гарсаар байна. 3-р сарын 17-нд Кабул хотноо Афганистаны Талибанчуудын амиа  золиосолж автомашин дэлбэлсэн хэргийн улмаас халдлага үйлдэгч зэрэг 3 хүн амиа  алдаж, 3 хүн шархадсан байна.
Х.Нэргүй
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?