📅

Египет улсад гарсан террорист халдлагаар 305 хүн амиа алдав

🕔 2017/11/27 08:46
 
 
25-нд   Египетийн ерөнхий прокурор мэдэгдэл гаргаж, 24-нд лалын сүмд болсон террорист  халдлагаар наад зах нь 305 хүн амиа алдаж, 128 хүн шархадсан бөгөөд халдлага  үйлдэгч "Исламын улс"-ын далбаа барьж байсан гэжээ. 

Халдлагад өртсөн  лалын сүм умард Синей мужийн төв Ал Ариш хотоос баруун тийш 40 километрийн  зайтай байдаг. Халдлагын үеэр олон  иргэд тэнд мөргөл хийж байсан  юм.

Мэдэгдэлд. Халдлага үйлдэгчид 25-30 террорист этгээд байсан  бөгөөд, 5 ланд крузер машинаар лалын сүмд очсоны дараа тэсрэх бодис хаяж, шүршиж  буудсан байна. Террорист этгээд буудахдаа "Исламын улс" бүлэглэлийн бэлэг тэмдэг  бүхий хар далбааг эргүүлж байв. Халдлагын дараа тэд лалын сүмийн ойролцоох машин  унааг шатааж, дараа нь ланд крузер машинаар зугтсан байна. 

Өдгөө аль  нэг байгууллага бүлэглэл энэ хэргийг хариуцана гэдгээ мэдэгдээгүй  байна. 

Урьхан     

ХОУР

 

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?