📅

III Чарльзыг титэмлэх ёслолын сонирхолтой баримтууд

🕔 2023/05/09 11:10

Тавдугаар сарын 6-ны бямба гарагт Их Британийн хувьд түүхэн өдөр тохиож, lll Чарльз хаан Вестминстерын аббатста буюу их шавийн хийдэд титэмлэгдэв. Ийм  үйл явдал сүүлийн 70 жилд эхнийх бөгөөд шинэ үеийнхний хувьд анхны тохиолдол боллоо.
Британичуудын ихэнхи нь II Елизаветагаас өөр хааны нүүр хараангүй. Хааны хамт Камилла титэмлэгдлээ. Хамгийн сүүлд хатан хаан 1937 онд л титэмлэгдсэн байдаг.
Титэмлэгдэх ёслол Вестминстерийн аббатын буюу  их шавийн хийдийн төв дацанд хийгдлээ.
III Чарльзыг титэмлэх ёслолын сонирхолтой баримтууд
Хамгийн сүүлчийн удаа 70  жилийн өмнө 1953 оны зургаадугаар сарын 2-нд 27 настайХатан хаан II Елизавета хатан хаанд титэм өмсгөх ёслол хийгджээ.
Гэрэл зурагт: Хатан хаан Елизавета, ирээдүйн III хаан болох ханхүү Чарльз, түүний эхнэр Камилла.
Титэмлэгдэх ёслолын 1000 жилийн түүхэнд тэрээр Вестминстерт титэмлэгдсэн 40 дэх  хаан III Чарльз, 74 настай
III Чарльзыг титэмлэх ёслолын сонирхолтой баримтууд
Хатан хаан Камилла, 75 настай. Камиллад Кентерберийн дээд хамба-архиепископ 1937 оны хатан хаан Мариягийн титмийг өмсгөлөө. Эрхэмсэг хатанд байгаль хамгаалах болон хэмнэлтийн үүднээс шинэ титэм хийлгэсэнгүй.
Ёслолын ажиллагаа нь Букингемийн шилтгээнээс  Вестминстер руу алтан сүйхээр хөдөлснөөр эхлэв. Энэ сүйх тэргийг Елизаветагийн хаанчлалын  60 жилийн ойгоор бүтээжээ.
Сүйх тэрэг хүрэлцэн ирсэн ч хаан хатан хоёр гарахыг яарсангүй. Тэд ёслол эхлэхээс яг нэг минутын өмнө тэрэгнээс гарах ёстой.
Ордноос дацан руу эргээд буцах энэ замыг 1902 оноос эхлэн тогтоожээ.
III Чарльзыг титэмлэх ёслолын сонирхолтой баримтууд
Гэгээн Эдуардын титэм. XII зуунаас эхлэн түүгээр  Англи, Британийн хаадыг  титэмлэж ирсэн ба цэвэр алтаар хийж 444  үнэт чулуугаар чимэглэсэн ба жин нь 2.23 кг.
Зочдын тоо 70 жилийн өмнөхөөс дөрөв дахин бага, 2000  хүн уригджээ. Хаад, хатан нараас гадна Францын лидер эхнэрийн хамт мөн Украины тэргүүн хатагтай харагдаж байлаа.
Жилл Байден Америкийг төлөөлөв. Түүнийг зээ охин  Финнеган дагалджээ. Жо Байден чухал ажилтай гээд  Вашингтонд үлдэв.
III Чарльзын эхийг хаан ширээнд залах ёслолд 8000 зочин оролцсон байв.
III Чарльзыг титэмлэх ёслолын сонирхолтой баримтууд
Хааныг сүмд орж ирэхэд түүний нөмрөгийг араас нь өргөн явсан хүүхдүүдийн дунд хаан ширээг залгамжлах ач Жорж байв.
Ёслолын эхний шат эхлэнхүлээн зөвшөөрөлт явагдлаа. Түүнийг  Кентерберийн дээд тэргүүн хамба бусад өндөр төлөөллийн тэдний тоонд хаант улсын билгэдлийн цэцэг ногооны хатад дөрвөн зүгт түүнийг зарлав.
Хаан ширээг залгамжлагч ханхүү Уильям эцгийн өмнө сөгдөн үнэнч шударга байхаа илэрхийлэн түүний хацрыг үнслээ.
III Чарльзыг титэмлэх ёслолын сонирхолтой баримтууд

http://eagle.mn/r/114398
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?