Ж.Мөнхбат: Ээжийгээ эмчлүүлж байгаа болохоор ОЧИХ БОЛОМЖГҮЙ
🕔 2023/03/21 17:08

Ж.Мөнхбат гишүүний асуудал маргааш (2023.03.21) ТББХ-ны хурлаар хэлэлцэгдэнэ. Ж.Мөнхбат гишүүнтэй бид холбогдож байгаа.
Тэрээр, Ээжийгээ эмчлүүлж байгаа учраас хуралд оролцох боломжгүй байна. Гэхдээ миний асуудлыг яаралтай шийдэж өгөөч гэдэг хүсэлт тавьжээ. Тийм учраас өөрөө хүсэлт тавиад оролцох боломжгүй гэсэн учраас хэлэлцээд явахад хуульд харшлах зүйл байхгүй, хэлэлцэх нь зөв юм гэж УИХ үзэж байгаа.
Тэгвэл түүний УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтийг маргааш /2023.03.21/ холбогдох байнгын хороогоор хэлэлцэнэ гэдгийг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хэллээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл бичих



















































































