📅

Хөшигийн хөндийд Казино цогцолбор барьж, $300 саяын хөрөнгө оруулах ААН-д зөвшөөрөл олгоно

🕔 2022/12/28 18:43

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Казиногийн тухай хууль, Морин бооцоот уралдааны тухай хууль, Төлбөр, тааварт тоглоомын тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүлж буй талаар мэдээллээ. /2022.12.26/
Казиногийн тухай хуулийн тухайд,
-Казиногийн тухай хуультай холбоотой Монгол улсын эрх зүйн тогтолцоонд сонин, содон түүх байдаг. 1998 онд УИХ Казиногийн тухай хуулийг баталж гаргаж байсан. Харамсалтай нь тухайн үед үүссэн нөхцөл байдал, авлига албан тушаалын гэмт хэрэгтэй холбогдуулж, тухайн хуулийг хэрэгжиж эхлэхээс нь өмнө хүчингүй болгож байсан юм. 
Казино бол дэлхийн маш олон оронд цэнгээнт аялал, жуулчлалын хөтөлбөрт орж явдаг. Тиймээс Монгол Улсад аялал жуулчлалыг хөгжүүлье гэж байгаа тохиолдолд Казиногийн хуулийг заавал баталж, казино байгуулж, түүгээр дамжсан аялал жуулчлалын урсгалыг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа.
Хэн нэг хүн өөртөө болон бусдад давуу байдал үүсгэх байдлаар казиногийн хуулийн дагуу лицензийг аваад бусдад дамлан зарахыг энэ хуулиар хааж өгсөн.
Гурван жилийн дотор Монгол Улсын Засгийн газарт 300 саяас доошгүй ам.долларын бодит хөрөнгө оруулалт оруулахаа илэрхийлсэн ААН-д тухайн өрсөлдөөний явцад казиногийн тусгай зөвшөөрлийг олгоно.
Таван жилийн дараа нэмж тусгай зөвшөөрөл олгох эсэхийг УИХ-аар шийднэ.
Мөн казиногийн үйл ажиллагаа эхэлснээс хойш өдөр тутам олсон орлогынх нь 40 хувийг нь шууд казиногийн орлогын албан татвар болгож хураана. Харин хожсон тоглогчдоос татвар авахгүй.
Хуулийн төслийн үзэл баримтлалаар бол Хөшгийн хөндийн олон улсын нисэх буудлын зэрэгцээ казиногийн цогцолбор барьж байгуулах газрыг Засгийн газраас өгөхөөр төлөвлөсөн. Монголд ирсэн жуулчид тоглож болно. Монгол иргэд казиногоор орж үйлчлүүлэхгүй байх, хаалт хязгаарлалтууд тавьсан
Казино эрхлэгч тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага, үүргээ зөрчиж, Зөвлөлөөс өгсөн албан шаардлагыг хугацаанд нь биелүүлээгүй бол тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, дээрх хугацаанд зөрчлийг арилгаагүй нь тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох үндэслэл болохоор тусгасан.
Харин дотоод мэдээллийг ашиглан хожих, албан үүрэгтэй нь хамааралгүй шалтгаанаар Монгол Улсын иргэнийг казиногийн байгууламжид нэвтрүүлэх, тоглуулахыг ноцтой зөрчилд тооцохоор зааж дээрх зөрчлийг гаргасан бол тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохоор тусгалаа.
Тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсон бол казино эрхлэгч хувьцааныхаа 50 хувийг Засгийн газарт үнэ төлбөргүй шилжүүлэхээр тусгасан" гэлээ. 
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?