Баянгол дүүргийн "Усан спорт сургалтын төв" 3-р сарын 4-нд нээлтээ хийнэ
Үйлдвэрийн газрын 1-р байр буюу хуучин байр нь 25 метрийн урттай хоёр зам бүхий усан сан, фитнес, мөн задгай сагсан бөмбөгийн талбайтай бөгөөд Баянгол дүүргийн 7-р хороо, Дилав хутагт Жамсранжавын гудамж, "Эрдмийн ундраа" 78 дугаар сургуулийн хашаанд байрладаг. Үйлдвэрийн газрын 2-р байр буюу шинэ байр нь 300 хүний суудалтай 25 метрийн урттай 4 зам бүхий усан сан, гар бөмбөг, сагсан бөмбөгийн заалтай, жүдо бөх, чөлөөт бөх, таеквондо, боксын бэлтгэлийн 2 заалтай бөгөөд Баянгол дүүргийн 15 дугаар хороо, Энэбишийн гудамж, 40 дүгээр сургуулийн баруун талд байрладаг. Үйлдвэрийн газрын үйл ажиллагааны үндсэн зорилт нь олон төрлийн спортын сургалт бэлтгэлийн үйл ажиллагааг зохион байгуулж спорт сонирхогч болон хичээллэгчдийн эрх ашигт нийцсэн аливаа үйл ажиллагааг дүрмийн хүрээнд явуулах, олон нийтийн оролцоог дэмжих, төрийн бус байгууллага гадаадын хуулийн этгээдтэй хамтран ажиллах зорилгоор тэмцээн уралдааныг зохион байгуулж идэвхтэй хөдөлгөөнөөр хангахад оршино.Баянгол дүүргийн усан спорт сургалтын төвийн даргаар томилогдсон Эрхэмбаярын Миеэгомбо нь инженер, эрх зүйч, төрийн захиргааны менежер мэргэжилтэй бөгөөд ажлын гараагаа Бидний цөөхөн Монголчууд төслийн менежерээр эхэлж улмаар Олон улсын хүүхдийн Найрамдал цогцолборт маркетинг, олон нийттэй харилцах ажилтан, Хөшигийн хөндийн шинэ нисэх буудлын ашиглалтын ахлах инженер зэргээр ажиллаж хамгийн сүүлд UBCAB ХХК буюу онлайн такси үйлчилгээний компанийн маркетингийн захирлаар ажиллаж байсан билээ.
Санал болгох
Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл бичих