📅

Хөгжмийн зэмсэгийг “зэвсэг” гэж нууцын зэрэглэлд оруулж хууль бус худалдан авалт хийсэн үү?

🕔 2020/12/14 14:59
ЗХЖШ-ын Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн шинэ зэмсэгүүд ашиглагдахгүй агуулахад хэвтэж байгаа бололтой. Анх Хятад улсаас авчрахад л хөгжимчид нь голж, чанаргүй, хөг таардаггүй гэх мэт “но” бүрийг нь оношлон хэлэлцэж байсан гэдэг.
2018 онд ЗХЖШ-ын Цэргийн хөгжмийн алба, Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн дарга, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хурандаа Ч.Гансүхийн тавьсан хүсэлтийн дагуу хөгжмийн зэмсгүүдийг шинэчлэн солих асуудалд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, тухайн үеийн нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан, Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Ганзориг нарын удирдлагууд идэвхи зүтгэл гаргаж өнгөрсөн жил сольж өгчээ.

Тэдгээр хөгжмийн зэмсэгүүдийг 1.3 тэрбум төгрөгөөр худалдан авах үйл ажиллагааг 2019 онд “Профешнл-Арт” ХХК гардан удирдсан гэх мэдээ 2019 оны арванхоёрдугаар сарын 13-ны өдрийн хэвлэлийн хуудаснаа тодоор бичигдэн үлджээ. Гэвч ийм тендер зарлагдсан тухай мэдэх хүн алга. Тэгвэл нэгдүгээрт, ҮЖҮНХ-ийн зэмсэгүүдийг шинэчлэх тендер хэзээ зарлагдсан бэ, ямар шалгуураар дээрх компани ийм чанаргүй нийлүүлэлт хийсэн бэ гэсэн асуулт гарч ирнэ.
Хоёрдугаарт, бас энэ нийлүүлэлт тухайн компанид тендер зарлалгүйгээр шууд давуу эрх олгох байдлаар нууц гэрээний хүрээнд хийгдсэн үү гэдэг удаах хардлага урган гарна. Гэтэл энэ худалдан авах ажиллагаа нь “нууцын зэрэглэлтэй зэвсэг” гэсэн нэрээр явагдсан гэнэ. Өөрөөр хэлбэл, хөгжмийн зэмсэгийг “зэвсэг” гэдэг халхавчаар нууцлан нэг компанид давуу байдал олгосон байж болзошгүй дүр зураг харагдаж байгаа юм. АТГ яг энэ тендерийн тухайд “нууцын зэрэглэлтэй зэвсэг” гэсэн учраас нээлттэй зарладаггүй гэж тайлбарласан бол прокурорын байгууллага энэ асуудлаар хэрэг үүсгэхээс татгалзаж байжээ.
Гуравдугаарт, хөгжмийн зэмсэгийг худалдан авахад ҮЖҮНХ-ийн 142 дугаар ангийн хурандаа Ч.Гансүх БНХАУ руу хамт явсан нь ашиг сонирхолын зөрчилтэй эсэх тухай дараагийн асуудал урган гарч ирж байна.
Асуудлын гол нь татвар төлөгчдийн 1.3 тэрбум төгрөгөөр чанаргүй бараа нийлүүлсэнд байгаа юм. Цаашлаад эндээс хэчнээн хэмжээний мөнгө завшсаныг хэн ч хэлж мэдэхгүй. Хардах эрх хэнд ч бий.
Тэгэхээр төрийн удирдлагуудын гаргасан гээд байгаа тэр их идэвхи зүтгэлийн үр дүн хаанаас эхэлж, хэнээс болж замхрах дээрээ хүрэв гэдгийг эндээс эхлээд шалгах ёстой. “Нууцын зэрэглэл” гэсэн тодотголын цаана хэчнээн хууль бус худалдан авалт яригдаж, явагдаж байгаа бол?
Холбоо сүлбээгүйгээр энэ ноцтой асуудлын “но”-той, “но”-гүйг нотлоод, дэлгээд өгөх эрх мэдэлтэн байна уу?
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?