📅

"Халдварыг санаатайгаар тараавал ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА хүлээлгэнэ"

🕔 2020/11/25 13:42

ЭМЯ-ны өнөөдрийн /2020.11.25/ 11:00 цагийн хэвлэлийн бага хуралд ЦЕГ-ыг төлөөлж хурандаа Ж.Амгалан мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Цагдаагийн байгууллага халдвар авсан иргэний нэгдүгээр болон дам хавьтлыг олж тогтоох ажлыг тасралтгүй зохион байгуулж байна. Халдвартай иргэнтэй хавьталд орсон иргэн онцгой дэг сахих шаардлагатай байна. Энэ хүмүүс эрүүл мэндийн байгууллагаас явуулж байгаа шаардлагыг биелүүлэхгүй бол өвчин нутагших аюултай. Нэгдүгээр хавьтал, дам хавьтлыг олж тогтоох нь цаг шаардсан, хүн хүч шаардсан ажил. Халдвар авсан хүмүүс нэгдүгээр хавьтал болсон хүнээ хэлдэггүй, маршрутаа хэлдэггүй, санадаггүй, нуух тохиолдол байна.


Санамсаргүй байдлаас болоод халдварт өвчин тараах нь хуультай гэдгийг онцгойлон анхааруулмаар байна. Эрүүгийн хуулийн 15.6 дугаар заалт бий. Энэ заалтаар бол торгохоос эхлээд 5 жил хүртэлх хугацаагаар хорих ялын шийтгэлтэй. Иймд нэгдүгээр болон хоёрдугаар хавьталд орсон бол заавал шинжилгээ өгөөрэй. Цаашид халдварт өвчин түгээх асуудал үүсгэвэл ялтай гэдгийг санаарай. Шинжилгээнд ороогүйгээс болж улс орны эдийн засаг, ойрын болон гэр бүлийн хүмүүсээ сүйрүүлэх эрсдэлтэй байна. Дараа нь хуулийн хариуцлага хүлээх эрсдэлтэй. УОК хорио цээрийн дэглэм тогтоосноос хойш цагдаагийн байгууллага одоогоор 740 гаруй гомдол, мэдээлэл шалгаж, 39 иргэнийг 7-30 хоног баривчлах, 590 гаруй иргэнийг 290 сая төгрөгөөр торгох арга хэмжээ аваад байна" гэлээ. 

скачать dle 12.0

Санал болгох

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?