📅

Эрээн хотын иргэд, аж ахуйн нэгжүүд монголчуудад зориулан хандивын аян эхлүүлжээ

🕔 2020/11/23 19:22
БНХАУ-ын Эрээн хот дахь худалдааны төвүүд, хувь хүн, аж ахуйн нэгжүүдээс "Монгол Улсад туслах хайраа өргөх хандив"-ын аяныг эхлүүлжээ. Аяны хүрээнд Эрээн хотын Тянь Ли олон улсын худалдааны төвийн хамт 3-р давхарын 51 худалдаачид бэлэн гоймон 259 хайрцаг, маск 14600 ширхэг, гутал 1416 ширхэг, цагаан будаа 52 уут, гадуур хүрэм 3 ширхэг гэхчлэн нийт 51800 юаний үнэ бүхий хүнс, эд зүйлс цуглуулжээ.
Мөн тус худалдааны төвийн захирал хатагтай Гэн Лижун ариутгалын спирт, шингэн, гадуур хүрэм зэрэг нийт дүнгээр 78000 юанийн тусламжийн барааг хандивласныг Эрээн хот дахь Монголын консулын газарт хүлээлгэн өгсөн байна. Маргааш Эрээн хотын шинэ, хуучин зээлийн худалдаачид сэтгэлийн хандиваа өргөх аж. Түүнчлэн аж ахуйн нэгж, иргэд энэхүү аянд нэгдэх хүсэлтээ илэрхийлсээр байгаа юм байна. Хандивын эд зүйлсийг нэгдсэн журмаар Монгол Улсын консулын газраар дамжуулан Монгол Улсын онцгой комисст илгээнэ гэдгээ холбогдох эх сурвалжууд мэдээллээ.

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?