📅

“Хог хаягдал-мөнгө-бүтээгдэхүүн” төсөл хэрэгжиж байна

🕔 2019/03/27 00:24
“Сан-Оргиу” ХХК энэ оноос эхлэн “ХОГ ХАЯГДАЛ -МӨНГӨ –БҮТЭЭГДЭХҮҮН” төслийг хэрэгжүүлж эхэлжээ.Төслийн зорилго нь аж ахуйн нэгж, байгууллагууднийгмийн хариуцлагын хүрээнд байгаль орчноо хамгаалах их үйлсэд бодит үр дүн бүхий шийдлийг хамтран хэрэгжүүлэх аж.Тодруулбал Дархан-Уул аймгийн нийт айл өрх, үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагууд хог хаягдлаа таван төрлөөр ангилан тушаах бөгөөд тус бүрийн төлбөрийг бэлэн болон бэлэн бусаар худалдан авах ажээ. Тухайлбал Ундаа усны бүх төрлийн сав – 130 төгрөг /1кг/, Хаягдал гялгар уут – 150 төгрөг /1кг/, Лааз - 200 төгрөг /1кг/, Элдэв хуванцар - 120 төгрөг /1кг/, Шилнээс хамаарч үнийн дүн өөрчлөгдөх аж.
Хог хаягдлаа ангилан ялгасан иргэд болон аж ахуй нэгжтэй тус бүр гэрээ байгуулан 7 хоногт нэг удаа түүхий эдийг татан авах юм байна.
Ингэсэнээр иргэд ААНБ-ууд хогийг хог бус мөнгө цаашлаад бүтээгдэхүүн болгоход бодитоор оролцох аж.Дахин боловсруулж бүтээгдэхүүн хийж зах зээлд нийлүүлсэнээр хаясан бүхэн хог болдоггүй гэдгийг иргэдэд ойлгуулахаар тус төслийг хэрэгжүүлж байгаа ажээ.
Дашрамд “Сан Оргиу” ХХК 2003 оноос эхлэн хуванцар, хог хаягдал дахин боловсруулж хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан ялгаж багасгах, дахин ашиглах, дахин боловсруулах, дэвшилтэт технологи, үйлдвэрлэлийг нэвтрүүлж түүгээрээ хот тохижилтын бүтээгдэхүүн үйлдвэрлэн баялаг бүтээж байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулж байгаа хамт олон юм.
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?