📅

Согтуурхаж яваад усанд осолдож амиа алджээ

🕔 2018/08/27 11:18

 

Согтуурхаж яваад усанд осолдож амиа алджээДархан-Уул аймгийн Орхон сумын  Энхтал багийн Орхон голын Хар усны тохой гэдэг газар  Улаанбаатар хотын Налайх дүүргийн харьяат 41 настай эрэгтэй энэ сарын 23-ны 23:30 цагт ажилчдын гэрээс согтуу гараад сураггүй алга болжээ. 

Түүнийг усанд живсэн байж болзошгүй гэж үзэж, өглөө нь дуудлага өгсөн байна. 

Ингээд тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн 6 алба хаагч, 1 автомашин, Цагдаагийн  байгууллагын 2 алба хаагч, 1 автомашин, орон нутгийн 15 иргэн, 1 автомашин, 2 мотоцикль нийт 23 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр тус сумын Орхон голоос 33 км урсаж, 3 метрийн гүнд 2 удаа шумбалт хийж, Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын "Элстийн нуга” гэдэг газар Орхон голын усанд осолдсон байсныг өчигдөр, цогцсыг цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.


скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?